• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Шар хайсыг 800 саяар оруулж ирсэн “Даян байгаль” ХХК-д ямар хариуцлага тооцох вэ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Шар хайсыг 800 саяар оруулж ирсэн  “Даян байгаль” ХХК-д ямар хариуцлага тооцох вэ?

Аймаг, сумдад угтах хаалга гэж нэг “юм” бий. Энэ хаалгыг сумд 30-100 гаруй саяар, аймгууд 200-650 сая орчим төгрөгөөр хийдэг. Оюутолгой, Тавантолгой орд байдаг Өмнөговь аймаг аргагүй л байгалийн баялагтай гэсэн шиг угтах үдэх хаалгаа хамгийн өндөр үнээр буюу 650 саяар хийсэн. Зарим эх сурвалж 700 сая төгрөгөөр “боссон” гэдэг. Гэтэл 650 сая төгрөгөөр бүтээсэн хаалга нь гурван тэмээтэй, гурван хатны зурагтай, ерийн нэгэн хаалга. Ядаж байхад гурван хатан нь нүүр нүдгүй, бөгтийсэн царай муутай эд байна гэж шүүмжлүүлж эхэллээ.   Хувь хүн 700 сая төгрөгөөр “тасарчихсан” хаус барьж болдог, харин нэг аймгийн 700 саяар барьсан хаалга нь энэ үнэ хаана нь шингэв ээ гэмээр “нүнжиггүй” харагдаж байгаа нь нууц биш. Өмнөговийн угтах үдэх хаалгыг “Даян байгаль” ХХК хийж гүйцэтгэжээ.

“Даян байгаль”  ХХК гэхээр нийслэлчүүдэд танил санагдаж магадгүй. Өнгөрсөн оны зургаадугаар сард хотын замд гэнэт шар хайс барьсан. Гэтэл нөгөө хайс нь жаахан салхины ая даахгүй хийсэн унаж, цөөнгүй хүний машиныг “ямбийлгаж” багагүй хохирол учруулсан билээ. Энэ шар хайсыг “Даян байгаль” ХХК нийлүүлсэн гэдэг. Энэ шар хайс БНХАУ-д нэг метр нь 88-210 юаниар зарагддаг. Гэтэл 160 мянган төгрөгөөр нийлүүлж, 4000 орчим  метр энэ хайсыг нийт 766.3 сая төгрөгөөр нийлүүлсэн нь тодорхой болсон. Суурилуулахад 38.5 сая төгрөг зарцуулж, нийт 804.8 сая төгрөгөөр тавигдсан хайс гэсэн үг. Гэтэл энэ их мөнгөөр босгосон хайс салхины ая даахгүй унаж  олон хүнийг хохироосон.

Иймээс “Даян байгаль” 800 саяын ханштай гэж нэрлэх болсон билээ. Авто замын голд байрлуулсан шар хайс салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд учирсан хохирлыг барагдуулахыг тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхан үүрэгдсэн ч мөн л таг чиг дарагдлаа.

БНХАУ-аас 800 гаруй сая төгрөгөөр импортлон энэ шар хайс хог дээр хаягджээ…Энэ нь татвар төлөгчдийн 800 сая төгрөгийг нэг жил гаруй ч ашиглахгүй, хог болгон үргүй зардал гарган хаялаа гэсэн үг. 

Previous Post

Дорнод аймагт 9,9 тэрбум, Баянхонгорт 8,7 тэрбумаар усан бассейн барина

Next Post

“Эрдэнэс тавантолгой” компани ээлжит тансаглал болж, 10 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг захиалжээ

Next Post
“Эрдэнэс тавантолгой” компани ээлжит тансаглал болж, 10 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг захиалжээ

“Эрдэнэс тавантолгой” компани ээлжит тансаглал болж, 10 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг захиалжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.