• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бельги эр дур мэдэн хилийн баганыг өөрчилж Францаас 2,2 м газар хумсалжээ

admin by admin
05/07/2021
in Гадаад мэдээ
0
Бельги эр дур мэдэн хилийн баганыг өөрчилж Францаас 2,2 м газар хумсалжээ
Хоёр улсын хилийг нэгэн иргэн дур мэдэн өөрчилсөн ер бусын хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Бельги улсын Эркёлин хотын фермер эр өөрийн талбай дээгүүр трактороор явахад саад болоод байна гээд харь орны хилийн зурвасыг дураараа өөрчилчихжээ.
 Франц, Белгийн хилийн заагийг тэмдэглэж тэр чулууг бүр 1819 онд тавьсан аж. Харин фермер эр тэр чулууг зайлуулж холдуулснаар Франц улсын газар нутаг 2,2 метрээр багасаж, Бельгийнх тэр хэмжээгээр нэмэгджээ.
Энэ хэргийг хилийн багана судлаач Жан-Пьер Шопен саяхан Бузиньи-сюр-Рокийн ойд зугаалж яваад илрүүлэн учрыг олохоор судалжээ. “Хилийн багана байх ёстой газраасаа 2 метр 76 см хөдөлж хөрш улсын хил рүү нэвтэрсэн хэргийг тодруулахаар ойролцоох тосгон, хотхоны иргэдтэй уулзлаа. Францын Бузиньи-сюр-Рок тосгон багасаж хөрш орших Бельгийн Эркёлиных томорсон. 200 гаруй жилийн турш мөрдөж ирсэн Кортрейкийн гэрээг зөрчжээ” гэж тэр хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Уншсан хүмүүс “Тосгоны тэнэгүүд хийсэн биз”, “Фермерч өөрийн талбайгаа томсгох гэсний үр дүн” гэж орон нутгийн иргэд тайлбарлаж байсан нь батлагдлаа.
Азаар Франц, Бельги улсууд дипломат дуулиан дэгдсэнгүй, эв найртай асуудлаа зохицуулсан юм. “Хоёр орны орон нутгийн эрх баригчид элдэв шуугиан дэгдээсэнгүй, харин ч үүссэн нөхцөл байдалд хошин байдлаар хандаж байна” хэмээн “TF1” мэдээллээ.
 Мэдээж, Францын хотын дарга энэ зөрчлөө даруй арилгахыг холбогдох албан тушаалтнуудаас шаардсан байна. Бельгийн Эркёлин хотын дарга Давид Лаво “Энэ эр трактороор явахын тулд Бельги улсыг томсгоод Францыг багасгачихаж (инээмсэглэв). Манай хот том болсонд би баярлаж байгаа ч хөрш Бузиньи-сюр-Рокийн мэр санал нийлэхгүй байгаа” гэж сэтгүүлчдэд хошигнон ярьжээ. Харин Франц улсын Бузиньи-сюр-Рок хотын мэр Орели Велоне “Би хөрш Бельгийн хотын даргад итгэж байна, нөгөө фермерт арга хэмжээ авах байх. Бид хилийн баганыг буцааж хэвэнд нь оруулахыг шаардсан” гэж мэдэгдэв. Хэрэв фермер үгэнд орохгүй бол Гадаад харилцааны яам оролцож хилийн асуудлыг зохицуулах шаардлага үүснэ гэдгийг францчууд онцлон сануулжээ.
Previous Post

“Ковидгүй зуны төлөө” уриат аянд Д.Сумьяабазар, Ж.Дамдинцэрэн нар 358 сая төгрөг зарцуулж байна

Next Post

М.Нара коронавирусээр халдварлаад эдгэжээ

Next Post
М.Нара коронавирусээр халдварлаад эдгэжээ

М.Нара коронавирусээр халдварлаад эдгэжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.