• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Найруулагч Н.Наранбаатар 20 саяыг СГЗ Г.Золжаргалд 3,5 саяыг өгчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/04/2021
in Онцлох мэдээ, Соёл урлаг
0
Найруулагч Н.Наранбаатар 20 саяыг СГЗ Г.Золжаргалд 3,5 саяыг өгчээ

Цар тахлын үед мөнгөөр тасрахгүй яваад байгаа нь сар болгон сая саяар урамшуулал авдаг Олимпийн медальтнуудаас гадна урлагийнхан аж. Тэд тамирчид шиг тогтмол авахгүй ч тэмдэглэлт баяр бүрээр подхийсэн мөнгө “цохиод” л байна. Урлагийхныг төсвийн мөнгөөр байнга баярлуулдаг  “буянтан” нь Нийслэлийн Соёр урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн юм. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолчийн хүү энэ ажлаа алдсан, шүүхдэн барин эргэж ирсэн нь учиртай, нэлээн “унацтай” ажил бололтой.

Нийслэлийн соёл урлагийн газар Цагаан сарын баярт зориулсан “Монголын их билэгшээл” нэвтрүүлэгт  55 сая төгрөг гаргасан аж. Тэр мөнгөнөөс урлагийн томчууд ихийг, хөөрхий тоглогч хүүхдүүд өчүүхнийг хүртсэн байдаг. Эх зохиогч найруулагчид багтан продюссерээр ажилласан МУГЖ Б.Жаргалсайханд 15 сая, харин ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарт бүр 20 сая төгрөг ноогдсон.  Тэдний дэргэд зохиогчоор ажилласан Соёлын гавьяат зүтгэлэн, сэтгүүлч Г.Золжаргалд хамаагүй бага буюу 3,5 сая төгрөг авчээ. Тэгвэл “Монголын их билэгшээл”-ээс гадна цагаан сард зориулсан бас нэгэн нэвтрүүлгийг Нийслэлийн соёл урлагийн газар бэлтгэн явуулж зардлыг нь Хотын захиргаанаас гаргуулсан байна. Сар шинийн баяр зориулсан энэ нэвтрүүлэгт уран бүтээлчид болон хамба лам Чойжамц, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Долгорсүрэн нарын “өв тээгчид” оролцжээ.  Ж.Дамдинцэрэн уран бүтээлчдэд гар татаагүй нь ханшнаас илт харагдана.

Хамгийн их мөнгө буюу 10 саяыг дэлхийд алдартай гэх “The Hu” хамтлаг авчээ. Тэд цар тахлын үед ч ядарсан төсвөө бодоод үнээ буулгадаггүй аж.  Хажууд нь “Хөсөгтөн” хамтлаг даруухан загнасан байна. Алдарт “Киви”-гийн Ука бүжигчдийн хамт 4,5 саяар дуулж бүжсэн бол нийтийн дуучдын “гайхамшигт” гурвал болох Мөнхбат, Банзрагч Бурмаа нар тус бүр нэг сая төгрөг авчээ.  Урлагийн томчуудад энэ мэтээр сая саяар өгсөн атлаа 11 дүгээр цэцэрлэгийн 10 гаруй хүүхдэд нэг саяыг “хялайлгасан” аж. Сайн дурынхнаас “Авьяаслаг монголчууд”-ын Шижирбат бүр МУСТА нараас их мөнгө авсан байна. Өв тээгчид “дэндүү том” зиндааныхан тул  нэр хааж 200-300 мянгыг өгөөд салжээ.  Ер нь Нийслэлийн соёл урлагийн газрын дарга залуу хотын даргаас хүссэн мөнгөө авч чаддаг гэдгийг энэ мэт үйл явдал болон “Ковидгүй зуны төлөө” хэмээх уриат 358 саяын төсөвтэй “Хотын соёл” аянаас улам бүр харагдах боллоо.

Previous Post

“АПУ”-гийн Батсайханы хүү Б.Гантиг АПУ ХК-ийн дэд захирал болжээ

Next Post

Таван хүн барилгын нурсан таазанд дарагджээ

Next Post
Таван хүн барилгын нурсан таазанд дарагджээ

Таван хүн барилгын нурсан таазанд дарагджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.