• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлуулжээ

admin by admin
04/26/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлуулжээ

Улаанбаатар хотоос 250 км зайд орших Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр, эмчилгээ, асрамжийн газрыг 2003 онд ТӨХ-ны шийдвэрээр Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяа газар болгосон. 2019 оны намар прокурор болон Төв аймгийн МХГ хамтран тус газарт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар ШШГЕГ-т шаардлага хүргүүлж байжээ. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд давхардсан тоогоор 388 эмчлүүлэгчид гарын гавыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдын биед гэмтэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр хэрэглэсэн, хоолны өрөө, сувилагчийн өрөө, хувцас солих өрөө, гадна талын хаалга хэсэгт камер суурилуулаагүй, 2019 оны 9-р сараас 2019 оны 11-р сар хүртэлх хугацаанд албадан эмчлүүлэгч нарыг салхилуулаагүй…, албадан эмчлүүлэгч нарын сэтгэц засрал байдлын талаар сар тутам эмчилж буй байгууллагын тодорхойлолт авч хяналтын хувийн хэрэгт хавсаргаж ажиллах заалт огт хэрэгждэггүй зэрэг зөрчил илэрчээ. Түүнээс гадна эмнэлгийн байрны өрөө тасалгааны хүрэлцээ, эмийн хангалт  муу, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хэтэрч, хөнжил, цагаан хэрэгсэл, орны тоо хүрэлцэхгүй байгааг шаардлагад тодорхой заажээ. Ажилтнуудын орон тоо дутуу, эмнэлгийн байрны ахуйн нөхцөл эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй гэж гарсан. Тус газрын байрыг 1960 онд цэргийн зориулалтаар баригдсан, ашиглалтын хугацаа дууссанаас гадна хүчин чадлаасаа хоёр дахин их эмчлүүлэгчдийг хүлээж авч байсныг Мэргэжлийн хяналтын газар тогтоосон.

 Өнгөрсөн 2020 оны эхээр энэ эмнэлэгт эмчлүүлж байсан хүн амиа хорлосон байна. Эмчлүүлэгч амиа хорлосны дараа болсон бас нэг ноцтой явдал нь 2020 оны 3-р сарын эхээр шууд харьяалах ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг  АТГ-аас баривчилсан. Экс даргыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэж буруутгажээ. Тэр даруй Д.Загджав тэргүүтэй удирдлага Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрын явдалд түүнийг буруутган ажлаас нь халжээ. Хурандаа Х.Ариунболдыг хоригдсоны маргааш нь л ажлаа өгөх өргөдлөө бчи гэх тулгалт ирсэн гэнэ. Өдгөө байдал ямар байгаа нь тодорхойгүй. Тус газрын төсвийг нэмэх, байрны нөхцлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, орон тоог өргөтгөх зэрэгт ШШГЕГ тодорхой арга хэмжээ авалгүй иржээ. Цар тахлын үед тоо нь хэтэрсэн хэвтэн эмчлүүлэгчдийн халдвар хамгаалал төсөв мөнгөний улмаас хүндэрсэн нь ойлгомжтой. Гуравхан сарын дотор 388 эмчлүүлэгч гавлуулсан хэрэг гарч байсан тул хүний эрхийн зөрчлийн асуудалд нь ХЭҮК анхааралдаа авмаар байна.

Previous Post

С.Баасанхүү: Өнөөдөр хамгийн өндөр цолтой бөгөөд өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай. Өдгөө 97 настай

Next Post

ОХУ-ЫН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ БОЯРИНЕВ: “COVID-19” ӨВЧНИЙ УЛМААС ЦАГДАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ…

Next Post
ОХУ-ЫН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ БОЯРИНЕВ: “COVID-19” ӨВЧНИЙ УЛМААС ЦАГДАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ…

ОХУ-ЫН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ БОЯРИНЕВ: “COVID-19” ӨВЧНИЙ УЛМААС ЦАГДАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.