Хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хилийн хориг тогтоосон. Цагдаагийн ерөнхий газраас “Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу ЖИжгээ цагдан хорионы шүүх хуралд орох гэж байхдаа гавтайгаа зугтсан тухай мэдээлж байлаа. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 18-нд болсон явдал. Гавтайгаа зугтсан Жижгээг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид Б.Эрдэнэбаярыг шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилсан.
Ингэснээр түүнд шүүхээс оргон зайлахыг завдсан гэх зүйл анги нэмэгдэнэ гэж мэдээлж байлаа. Жижгээд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан буюу биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв.
Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг болоод удлаа.
Саяхан “Монгол HD” сувгаар “Мотив” хамтлагийнхан ярилцлага өглөө. Мөн 25 дугаар сувал телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлгээр “Мотив” хамтлагийнхан оролцов. Сахлаа ургуулж, дүр төрхөө өөрчилсөн Б.Эрдэнэбаяр юу ч болоогүй юм шиг дэлгэцээр ярьж сууна.
“Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаярын хар тамхины хэргийг шүүх шийдэж чадахгүй маш их удлаа. Уг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр удаа дараа товлож буй Туул нарын 21 хүнтэй хэргийн нэг холбогдогч нь гэдэг.
Discussion about this post