• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Манай гараг дээр 2755 тэрбумтан амьдарч байна

ТАНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/13/2021
in Гадаад мэдээ, Онцлох мэдээ
0
Манай гараг дээр 2755 тэрбумтан амьдарч байна

Дэлхийн алдарт “Forbes” сэтгүүл 35 дахь удаагаа хамгийн баян орон, баян хүмүүсийг тодрууллаа. Тэрбумтны тоогоороо Америк, Хятад, Энэтхэг тэргүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорио, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч энэ нь зарим хүний хувьд мөнгө “хийх” хамгийн сайхан үе болжээ. Манай дэлхий дээр одоо 2755 тэрбумтан байна. Үүнийг 2020 онтой харьцуулахад тэрбумтны тоо 660-аар нэмэгджээ. Тэдний хөрөнгө мөнгө нийлээд 13,08 триллион доллар хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 64 хувиар их гэсэн үг.
Иргэд хөл хорионд амьдарч, орлого олохгүй өдөр хоногоо өнгөрөөж байхад баячууд улам баяжсаар байна. Тэрбумтнуудын жагсаалтад 493 хүн нэмэгдэж 84 хасагджээ. Үүнээс 23 нь нас барсан аж. Нийт тэрбумтнуудын бараг тал хувь нь 2-хон орных буюу АНУ ба Хятадын харъяалалтай.

 Америк энэ жил 724 тэрбумтантай, өнгөрсөн жил 615 байжээ. Харин Хятадад тэрбумтны тоо 239-өөр нэмэгдэн 526 болжээ. Энэ хэвээр үргэлжилбэл коммунист Хятад удахгүй тэрбумтны тоогоор капиталист Америкийг гүйцэх шинжтэй. Гуравт орсон Энэтхэг 140 тэрбумтантай.

Харин Герман 136, Орос 117 тэрбумтантай. Оросын 117 баяны хөрөнгө нийлээд 584 тэрбум доллар хүрсэн. Энэ дүн нь өмнөх жилээс бараг 200 тэрбум доллараар их. 6-р байранд Хонконг 71 тэрбумтантай орсон, тэд нийт 448 тэрбум доллартай.

Цаашлаад Бразили 65 тэрбумтантай (212 тэрбум доллар), Канад 64 тэрбумтантай (231 тэрбум доллар), Англи 56 тэрбумтантай (214 тэрбум доллар), Итали 51 тэрбумтантай (201 тэрбум доллар).
Дэлхийн хамгийн баян хүнээр “Amazon” корпорацийг үндэслэгч Жефф Безос тодорлоо. Энэ ч аргагүй, бүх юм хаалттай үед интернэт худалдаа хэвийн үргэлжилсээр байгаа. Хоёрт, Илон Маск жагсчээ, тэр ганцхан жилийн дотор 126,4 тэрбум доллараар баяжсан хүн. Илон Маск уг нь өнгөрсөн жил “Forbes” сэтгүүлийн рейтингэд 31-т бичигдэж байсан юм. Түүний “Tesla” компаний хувьцаа ганцхан жилд 720 хувь өсөн эзнээ дэлхийн тэргүүн баячуудын нэг болгожээ. Гуравт, “LVMH” загварын ордны Бернар Арно орсон, тэр гэр бүлийнхээ хамт 150 тэрбум доллартой. Сонирхуулахад, Хятадын иргэн, “Алибаба”-г үндэслэгч Жек Ма 26-д оржээ, тэр 48,4 тэрбум доллартай. “Forbes” сэтгүүлийн жагсаалтын эхний 20 хүний хөрөнгө 1,81 триллион доллар болжээ.

Previous Post

Монгол төрийн “их гарын тоглогч”

Next Post

Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын цор ганц золиос нь Б.Хурц

Next Post
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын цор ганц золиос нь Б.Хурц

Ү.Сарнай: Ц.Нямдоржийн "Хонгил"-ын цор ганц золиос нь Б.Хурц

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.