• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ажиа гэгээн “Зөв тэтгэлэг” сан байгуулжээ

admin by admin
03/26/2021
in Зөвлөгөө, Онцлох мэдээ
0
Ажиа гэгээн “Зөв тэтгэлэг” сан байгуулжээ
Ажиа гэгээн аймаг, дүүрэг бүрээс нэг хүүхэд сонгож, тэтгэлэгтэй сургахаар болжээ. Энэ тухайд монголчуудад хандан захидал илгээсэн байна.
Эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ,
Алс холын Америкаас та бүхэнтэйгээ мэндчилж байна. Нас бие өндөр гарсан эгэл хувраг би, Төвдийн Хөх нуур аймагт Дээд Монгол үндэстэн болж төрсөндөө үргэлж бахархаж, Монгол нутаг, хүн зоныг сэтгэл зүрхэндээ тээж явдаг билээ. Дэлхийн улс орнуудад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд бурхны шавь нар бид өөр өөрсдийн чадах зүйлсээр гар бие оролцож явдаг жишгээр миний бие 2012 оноос хойш Монгол зон олонд чиглэсэн хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Монголд хэдэн удаа айлчлахад миний сэтгэлийг хамгийн өвтгөсөн явдал бол : a) хүнд өвчнөөр өвдсөн гэм буруугуй нялхас, b) өөрөө сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч ар гэрийн боломжгүйгээс боловсролгүй хоцорч буй хүүхдүүд, c)өтөл насандаа ганцаардан мартагдаж, үр хүүхдээсээ, өрөөл бусдаас хараат шахуу болсон буурлууд байлаа…
Бурхны сургаал нь нинжин сэтгэл, оюун ухааныг номлодог бөгөөд Монголчуудын амьдралд бие биеэ дэмжин туслах, нэгнийгээ хүндлэх, ойлгох, билэг оюуныг шүтэх ухаан нэвт шингэсэн байдаг.
Тиймээс ч би өдөр бүр уншиж буй Ганжуур Данжуур зэрэг бурхны номоо тэр чигт нь хамаг амьтны тусын тулд сайн үйлд хэрэг болохуйц бодит ажлыг гүйцэтгэх ажлыг эхлүүлэхэд зориулсан билээ. Сүсэгтэн олны дэмжлэгээр, 2012 онд санаачилсан хорт хавдараар өвдсөн нялхаст зориулсан эмнэлэг төсөл маань амжилттай хэрэгжиж 2014 онд улсад хүлээлгэн өгсөн.
Сэтгэлээ чилээж явдаг дараах асуудал бол сурах авьяас хүсэл эрмэлзэлтэй ч ар гэрийн санхүүгийн асуудал, эрүүл мэндийн асуудал, хүндрэл бэрхшээлээс болж суралцаж чадахгүй байгаа хүүхэд залуус бөгөөд тэдэнд сурах боломж олгохын тулд энэхүү “Зөв тэтгэлэг сан”-г хэсэг залуусынхаа хамтаар байгууллаа.
Би Монгол хүнийг нинжин сэтгэлтэй, асар их оюуны нөөц боломжтой гэж итгэдэг. Өдөр бүр та бүхний гудамжинд эсвэл цахим орчинд харж байгаа хүнд хэцүү нөхцөлд өсөж торниж буй бяцхан нэгний ирээдүйг дэмжээд, боловсрол олгоход нь туслаад өгвөл эх орондоо хайртай авьяслаг уран бүтээлч, алдарт улс төрч, эдийн засагч, сайн хүмүүн болно гэдэг эргэлзэхгүй байна. “Ажиа Гэгээний Зөв тэтгэлэг” сангийн гол зорилго нь энэ юм.
Бид хэрвээ 100 авьяаслаг сурагчдыг дээд боловсролтой болгож, оюун ухаан, зүрх сэтгэлийг нь тэтгэж чадваас эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлэх 100 сайхан иргэн бий болох билээ. 1000 хүүхдийг тэтгэж чадвал 1000 сайн боловсон хүчинтэй болно гэсэн үг.
Манай тэтгэлэгт хамрагдах хэн бүхэнд өөрийнхөө нөхцөл байдлыг илэн далангуй хуваалцаж, хэнд ч боломж байдаг гэдгийг харуулах боломж бий.
Тэтгэлэгт маань хандив, нэмэр болж буй эрхэм та энэ сайн үйл хэргээ бусадтай хуваалцаж, эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулж, монгол хүний үнэ цэнийг өргөлцөж яваа эрхэм үйл хэргээ түгээж яваарай.
“Зөв Тэтгэлэг сан”-г байгуулагдсан цагаас нь эхлэн Монгол төдийгүй, Төвд, Буриад, Америк, Япон, Хятад, ОХУ зэрэг олон газраас бурханы шашинтан шавь нар, дэмжигч нар маань орон зай цаг хугацаанаас үл хамааран дэмжиж ирсэнийг дуулгахад таатай байна. Цар тахал бидний амьдралд дэлхийн аль ч өнцөг буланд ялгаагүй нөлөөлж байгаа хэдий ч манай сан энэ жил амласан ёсоороо хөдөө орон нутгийнхаа сурагчдын материалыг авахаар зэхэж байна.
Алс хэтдээ бид Монгол улсын аймаг бүрээс, дүүрэг бүрээс 1 оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд нь зуучлах, хүн болон төлөвшихөд нь тус нэмэртэй олон сургалт хөтөлбөрт хамруулахын тулд харьяа орон нутгийн төр засаг, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч нарыг энэ үйл хэрэгт хамтран ажиллаж дэмжинэ гэж найдаж байна.
Гэгээн үйл хэрэг мандтугай, нинжин сэтгэл оюун ухааныг эрхэмнэлэн дээдэлье.
VIII Ажиа Гэгээн

Arjia Rinpoche Public Page
http://www.arightscholar.org/index…/mn/2020-06-12-03-17-57
Previous Post

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин авахаар боллоо

Next Post

Жижи Хадид төрөөд 6 сарын дараа “Versace”-ийн шоунд оролцон загварын тайзнаа гарлаа

Next Post
Жижи Хадид төрөөд 6 сарын дараа “Versace”-ийн шоунд оролцон загварын тайзнаа гарлаа

Жижи Хадид төрөөд 6 сарын дараа "Versace"-ийн шоунд оролцон загварын тайзнаа гарлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.