• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/29/2026
in Нийгэм
0
НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА
  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн судлаачид болон шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, мөн Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн морин уналга болон газрын тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулсан юм.
Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн үлдсэн талбайд хүрч ажиллах боломжгүй болсон.
Тиймээс БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөц болон хоёр нисдэг тэргийг нэмэлтээр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дайчлан ажиллуулж байна.
Ингэснээр хүрэхэд хүндрэлтэй байсан бүсүүдэд 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн судалгаа, дээжлэлт хийх ажлыг гүйцэтгэж эхэллээ.
Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халх гол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.
Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.
Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид, шинжээчид байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийлээ.
Эдгээр дээжийг хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход итгэлцлүүр болгон ашиглах юм.
Өнөөдөр буюу буюу 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд ажиллана.
Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин болон хохирлын үнэлгээний чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.
Previous Post

Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?

Next Post

Үйлдвэрийн эзэн үнэртэхээ больсон будааг заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэсэн

Next Post
Үйлдвэрийн эзэн үнэртэхээ больсон будааг заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэсэн

Үйлдвэрийн эзэн үнэртэхээ больсон будааг заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэсэн

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Үйлдвэрийн эзэн үнэртэхээ больсон будааг заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэсэн
  • НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА
  • Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?
  • Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.