• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/28/2026
in Соёл урлаг
0
Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?
ДУРСАМЖ ДҮҮРЭН ХОРВОО
“Өнөөдөр” сонин 1999.10.15
Завханы Батсүх “биеэ үнэлэх”, Жамъян ардын дуу шиг үг сонгох, Цэвээнравдан “журмын хашаандаа” байх дуртай
Завхан аймгийн тодотгол болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дагвын Цэвээнравдан, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндашийн Жамъян гэдэг тулгын гурван чулуу шиг хэн хэндээ түшиг болж, нийтийн дууны ай савд түрлэг нэмж яваа уран бүтээлч бий.
Тэд харин бид Завханы бус, заяа золтой Завхан нутаг маань бидний тодотгол хэмээх бөлгөө. Юутай ч хөхөө хөхүүлсэн ижий нь болсон хөдөө нутгийн энэ гурван уран бүтээлч хот газар зэрэг ирэх нь өдрийн од мэт ховор тохиол юм. Харин энэ удаа тийм завшаан тэдэнд тохиож, уран бүтээлийн амь нэгтэй нөхдүүд хуучлах азтай боломж олдсон юм. Бид бие биеэ сайн мэддэг болохоор ярилцлага хийх гэж ярвигтай юм болов.
Ц.Жамьян: Ээжийнхээ бүүвэйн дуунд яасан амгалан унтдаг байсан бол гэж одоо хэр нь боддог.
–Жамъян багш аа Та чинь ингэхэд ямар жилтэй билээ?
-1949 онд төрсөн.
-Насыг чинь мэдэхээр хүүхнүүд хөгшин гэнэ. Жилээ хэл л дээ?
-Мэдэхгүй л дээ. 50-тай хүн чинь одоо ямар жилтэй байх вэ?
Манай Жамъян багш бол иймэрхүү л нэг бодь хүн. Тэрбээр Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын албыг хоёр дахь жилдээ хашиж байна. Дуу, хөгжим, жүжиг, киноны хөгжим, хөгжимт драмын хөгжим, хөгжимт хошин жүжиг гээд 100 гаруй уран бүтээл туурвижээ. Угийн дуу цөөнтэй энэ хүн ярих гэж ял эдлэх шиг зовно. За тэгээд шатрын өрөгний ард суучихвал хожихгүй л бол авиа гарахгүй дээ. Үгэнд ийм л харам. Үүн шигээ ая эгшийг сувд мэт хэлхэж, эрдэнийн үрэл мэт үг хүлхэхдээ ч харамч нэгэн. Хөөсрөн цэлэлзэх сэтгэлийн давалгаа нь далд 100-гаад уран бүтээл туурвисан нь бас чиг олзуурхууштай.
Хуучир, баяан, төгөлдөр хуураар тоглодог тэрбээр хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг, О.Гүндэгмаа, Г.Индрээ нарыг уран бүтээлийн багшаа гэж хүндэтгэх боловч жаахан халаад ирэхээрээ “Надад уран бүтээлийн амь өгсөн хүн бол миний эмээ Сунаажав, ижий Гаваа хоёр минь юм. Би мэддэггүй байж. Хүн хэнээс юу сурснаа цэгнэх цаг хугацааны шалгуур, танин мэдэхүйн нээлт гэж байдаг юм байна. Би эмээгээ:
“..Дүнз модыг дүнгэнүүлсэн
Дүнхгэр халзан хайнаг
Дүү намайгаа зовоосон
Дүүрэгч вангийн Зэс гуай…” гээд дуулахад нь миний эмээ ямар сайхан дуулдаг юм бэ гэж бодож явснаас биш тэр дууны аялгуу сэтгэл, оюунд хэрхэн нэвчиж байгааг ер мэдэрдэггүй байж. Эмээгийн надад өгсөн тэр аялгуу номын хураар ариулагдаад минийх болон урсч байгаа мэт санагддаг юм.
Ардын дууны үгийн жинг бүр хожим мэдэрч дууны шүлэг сонгохдоо ардын дууны үгийн үнэ цэнийг баримталж ирсэн гэхэд хилсдэхгүй. Миний зохиосон “Завхан гол”, “Уран бэрийн дуу”, “Аав уул” дууны шүлгүүд бол яах аргагүй ийм сонголтын жишээ болно. Ээж минь ч сайхан дуулдаг байсан. Бүүвэйн дуунд нь би яасан амгалан унтдаг байсан бол гэж одоо хэр нь боддог. Энэ бүхэн миний сэтгэлийг хөглөж, хожим Ленинградад хөгжмийн их сургуульд суралцсан он жилүүд оюун санаа, авьяас билгийг минь сур шиг элдэж өгсөн.
-Энэ бүгдийнхээ үр шимийг хүртэж Та төрийн хайр хишиг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн гэдэг хүндтэй алдрыг энэ намар Богд-Очирваань уулынхаа тахилга, тайлгын үеэр Ерөнхийлөгчөөс гардлаа шүү дээ. Тэр үед юу бодогдож байх юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд гавьяатыг жаахан харсан. Гэхдээ хуучин тогтолцооны үетэй харьцуулбал ичмээр. Адарсүрэн гавьяат авч чадалгүй бурхан болчихсныг бодохоор алдас болмоор. Төр, түмэндээ уран бүтээлийн өртэй боллоо. Гэхдээ миний хувьд өр биш сэтгэлийн өглөг байх учраас урамтай байгаа.
С.БАТСҮХ: ӨӨРИЙН АВГАЙ ТИЙМХЭН, ӨРӨӨЛИЙН АВГАЙ ГОЁ ХАРАГДААД Л… ТОГЛОСОН ЮМ
-Батсүх ээ, чамайг гавьяат авахад хоёр тэмээтэй Дамбийжаа гэдэг шиг Завханы хоёр дууны гавьяат гэх хүн ч таарч байсан. Одоо бол ингэж хэлэх бөх зүрхтэн олдохгүй дээ. Чи ер нь тэр үед юу бодож байсан бэ?
Й-Гавьяат болохоор уу? (ёжтой инээснээ) “Ойр ойрхон алсын бараа хармаар бодогдоод л. Гэртээ орохоор гармаар, гарахаар ормоор нэг л биш болчихдог юм билээ. Өөрийн авгай тиймхэн , өрөөлийн авгай гоё харагдаад л.. За, за тоглосон юм шүү. Ёстой тийм юм байхгүй” гээд Гавьяат цол, тэмдгийг сайн дураа хүрвэл насныхаа тэтгэвэрт гарахын нь өмнө цалин хөлс шиг үнэлэмж болгож өгдөг байлаа шүү дээ. Тэр нь дааж давшгүй олон шалгууртай. Тэр шалгуурыг нь даалгүй бурхан болсон агуу хүмүүс аль олныг тэр гэхэв.
Харин надад бол үнэндээ өөрийн гэсэн цөөхөн дуутай байхад өгсөн. Хийсэн, хийх уран бүтээлд өгөх ёстой зарчмаа баримталсан. Тийм учраас надад банкнаас зээл авчих сан юм шиг хүнд туссан. Гавьяат болсон биш өр, зээлтэн болж “тарчилсан”. Гавьяат болгочихоод ажиллах, амьдрах баталгааг нь хангаагүй нь учир дутагдалтай санагдаж, хэн нэгэн хүн өөрөө өгчихсөн юм шиг өр нэхэх нь хэцүү байсан. Төрөө дээдэлдэг, төрийн хишгийг хэн ч хүндэлдэг утгаар би төрийнхөө хайр хишгийг даах гэж хичээдэг ээ.
-Цэвээнээ багш юу гэж бодож байсан бэ?
-Одоо мартчихаж. Яг тэр үед санах чадвар маш бага байсан. Ямар ч байсан их л сонин байсан. Түрүүлээд мэдчихсэн болохоор урьдчилаад тэмдэглэчихсэн байсан. Ерөнхийлөгч рүү явахад жингүйдэж байгаа ч юм шиг, чих шуугиад л алхаж байгаа маань хүртэл итгэл үнэмшил муутай байсан. Нас явчихаагүй. Гавьяатын цол тэмдэг дуусчихаагүй. Улам ихийг хийх төрийн итгэл гэж хүлээж авсан.
-Ингэхэд Завхан аймгаас яагаад олон сайхан дуунууд нийтийн дууны ай савд түрлэг дундрахгүй цутгаж байна аа?
-Д.Цэвээнравдан: Бидэнд алтан үе тохиосон юм. Ц.Бавуудорж, П.Батсайхан байлаа. Биднийг тал талаасаа өөрсдийнхөө зөн совингоор гал болцгоосон. Энд Батсүхийн гавъяа их бий. Тийм учраас Завханы дууны дугараа дундрахгүй байгаа юм. Радиогоор Батсүхийн дуу эгшиглэдэггүй өдөр гэж байна уу? Хэрвээ Батсүх Завханд байгаагүй бол Жамъян бид хоёр гараа ч билүү, үгүй ч билүү. Хэрвээ бид хоёр тэнд байгаагүй бол Батсүх ингэж мандаа ч бил үү, үгүй ч бил үү. Тэр сайхан шүлгүүд байгаагүй бол бид гурав бас гараа ч билүү, үгүй ч билүү. Ийм л харилцан шүтэлцээтэй учрал ерөөлөөр бидний гал өөдөө яваа юм.
–Шинэ уран бүтээл төрж байх үед болон төрсний дараа Та нарт ямар сэтгэгдэл үлддэг вэ?
-Ц.Жамъян: Уран бүтээл төрж байхад юун илүү дутуу юм бодох манатай. Харин дараа нь бодогддог оо. Уран бүтээл болгоноос ямар нэг сэтгэгдэл үлддэг. “Алтан үст охин” дуулалт жүжгийн тоглолтын дараа надад онцгой сэтгэгдэл төрж байсан. Яг тийм гэж илэрхийлэхэд хэцүү юм,
С.Батсүх: -Нуур ч юм уу, аль эсвэл нутаг усны тухай дуу байлаа гэж бодъё л доо. Холоос санагалзсан маягаар дуулах уу, дэргэд нь байгаа юм шиг хайлж дуулах уу гэхчилэн олон юмыг бодолцох хэрэгтэй болдог. Гэтэл үг яаж бичигдсэн байна. Тэр үг ноотон дээр хэрхэн хуваарилагдсан байна гээд бодох, уялдах хоёр давхцах, эс давхцах явдал ч гардаг. Дууг зүгээр л үгийг нь цээжлээд, хөгжим сонсч байгаад дуулчихдаггүй юм. Дуун дээр ажиллаж сурах ёстой. Сурснаа хүнд дотоод сэтгэлтэйгээ цуг хүргэж чаддаг эрдэмд нэвтрэх ёстой.
-Нэг дууг олон дахин дуулаад, дуулуулаад байхаар уйдахгүй юу?
-Үгүй дээ. Дуулж байгаа дууг маань хүмүүс хүлээж авахаа больчихвол харин хэцүү. Хүлээж авч байна аа гэдэг чинь тэр дуу бусдын оюун санаа, сэтгэлийн эрэлт хэрэгцээ болж байна аа гэсэн үг. Тийм болохоор юун уйдах. Харин ч урт настай уран бүтээл гэж урам орж улам илүү дуулахыг эрмэлздэг.
-Ингэхэд Та нарын уран бүтээл хаанаас төрдөг вэ?
Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?
С.Батсүх: “…Зөрж өнгөрсөн бүсгүй болгонд би дурладаг
Зүрх сэтгэл минь минийх биш тэднийх…” гэсэн яруу найрагч О.Дашбалбарын сайхан шүлгэнд би дуртай. За ер нь олон хүнд нууц амраг бий дээ. Зүрх сэтгэлтэй хүн болгонд бусдаас чандалдаг нандин юм байх учиртай. Сайхан бүсгүйд нүд бэлчээдэггүй эр хүн гэж хаана байна? Гоё цэцгүүд таарвал чи гишгээд өнгөрөхгүй биз дээ. Зарим цэцгийг нь чи илж үзнэ дээ. Би хоёр багшаасаа гоо сайхны мэдрэмжийн талаар их суралцаж байгаа. Заримдаа намайг олигтой суралцахгүй байна гэж зэмлэдэг л юм. Нэг бодлын уран бүтээл ч юм уу даа.
Ц.Жамъян: -Нууц амрагтаа ч биш юм. Хүн болгонд хайр үгүйлэгдэж байдаг. Хэнтэй ч болох нь ээ дулаан харц, дотно үгээр харьцвал бидний эргэн тойронд сайхан уур амьсгал бий болно шүү дээ. Ямар ч байсан хахир хатуу орчинд уран бүтээл төрдөггүйг хэлэх байна. Хэн нэгэнд сэтгэл алдарсныг гэм хийсэн мэт үздэгт харамсдаг
Д.Цэвээнравдан: -Нууц амраг заавал байх ёстой зүйл биш. Байх ёсгүй ч зүйл бас биш. Агшин зуурын үзэгдэл ч уран бүтээлийг хөглөдөг. Хэн нэгэнд сэтгэл алдарсныг гэм зэм мэт үздэг явдал байдагт харамсдаг. Сайхан сэтгэлээр бие биеэ сүлэх байтал хүйтэн цэвдэг ханддаг нь хүмүүсийн оюуны ядуурал, гоо зүйн хүмүүжилтэй холбоотой. Бид чинь бусдын адил амьдралтай, хань ижилтэй, үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ.
-Та хамаагүй ярьж байж авгайдаа байцаагдах нь дээ?
-Манай Отгоо намайг мэднэ. Би чинь “журмын хашаандаа” байх дуртай, гэмгүй амьтан байхгүй юу.
-Ингэхэд оргил бүтээл гэж байна уу?
Д.Цэвээнравдан: -Хүмүүс л тэгж үнэлдэг болохоос биш уран бүтээлчдийн тухайд тийм ойлголт байхгүй. Хэрвээ байдаг юм аа гэхэд бүгд ямар нэг оргилууд байж таарна. Учир нь уран бүтээл бол оргилсон, догдолсон, халгисан, гундсан, гандсан сэтгэлийн тайлал юм. Оргил гэж байж таарвал бас гуу, жалга ч гэж байх л үчиртай.
Жамъян багш та хоёрт бүтээлч атаархал байсан уу?
Ц.Жамъян: -Хэзээ ч тэгж уралдаж байсангүй. Харин бие биеэ л дэмждэг байлаа.
С.Батсүх: -Ганц ятгачин байлаа гэхэд уран бүтээл дээрээ төдийлөн өсч чадахгүй. Хэн нэг ятгачин хажууд нь байж байж л тэр хүн ямар нэг хэмжээгээр өсч өндийнө. Үүнийг атаархал гэж хэлэх хаашаа юм бэ. Ер нь нэг тийм харьцуулах юм уран бүтээлч хүнд заавал хэрэгтэй байдаг. Энэ хоёр хүн ийм л журмаар бие биеэ өөд нь татсан.
-Өөрөө ингэхэд энэ хүнд үед хязгаар нутгаар соёлын үрийг цацах гэж их “бадарчилсан”. Хичнээн аймаг сумаар явав?
-16 аймаг, түүний бүх сумдаар явсан. Энэ аяллаа удахгүй үргэлжлүүлнэ. Өдөр болгон шинэ хүн зонтой уулзаж, шинэ үзэгчдэд үйлчилж, эх орныхоо тансаг сайхныг мэдэрч явах бол зовлон биш жаргал юм билээ.
-Олон хоног, сараар гэр орноосоо хол хөндий явах тийм амар гэж үү? Мөн их дур аа.
-Сурвалжлагч нар надаас ингэж асуугаад байдаг юм. Би ямар гэрээ мартсан Гэсэр биш дээ. Орон гэрээ ойр ойрхон эргэж тойролгүй яах вэ. Амьдрал баян, авгай хүүхнээс эсэн хийх ажил зөндөө байна шүү дээ. Тэдний асуултанд нь тааруулаад би: “Түр гэрлэлтээ цуцлуулчихаад түрээсээр бүсгүй хэрэглэж явна” гэж хариулдаг юм. (Баахан инээлдэв) Би өөрийнхөө авьяас билгээр үзэгчиддээ биеэ үнэлж яваа юм. Бусдын өвөрт бутач хүүхэд хийсэнгүй. Харин соёлын үрийг хаа явсан газраа түгээсэн гэвэл намайг худалч гэж хэлэх хүн миний үзэгчдээс олдохгүй л болов уу.
-Ингэхэд бүгдээрээ хотод ирсний учир юу билээ?
Ц.Жамъян: -Энэ сарын 22-нд Бөхийн өргөөнд “Ээжтэй орчлон” нэртэй тайлан тоглолтоо хийх гэж байна.
Д.Цэвээнравдан: -Арваннэгдүгээр сарын 7-нд Бөхийн өргөөнд “Бадархундага” нэртэй тайлан тоглолтоо хийх бэлтгэл ажлаар ирээд байна. Мөн “Бадархундага” нэртэй дууны түүврээ хэвлүүлж байна.
С.Батсүх: -Хоёр гавьяатынхаа концертод дуулна. “Долоон сарын цэцэг” нэртэй гурав дахь хуурцгаа гаргана.
-Өмнө нь ямар ямар нэртэй хуурцгууд гаргалаа?
-“Бүүвэй ээж”, “Ээжтэй орчлон” нэртэй хоёр хуурцаг гаргасан. Ийнхүү чандмалж буусан хойт айл шиг бие даасан гурван уран бутээлч элэг буруулахгуй уран бүтээлийнхээ ажлаар их хотод түр буудаллаад байна.
Төрийн өгсөн хайрын хариу төгөлдөр яруу тоглолтуудаа нийслэлчүүддээ барих гэж байна. Гурвын гурван ир нь ханасан уран бутээлчдийн хайраар хулдсан дуунуудад ижил буруу нь үгүй юм гэнэ билээ. Тээж төрүүлсэн үрсээ алаг үздэггүй ижий нар шиг тэнгэрлэг гурван уран бүтээлч нөхдийн минь аяны дөрөө дардан байж, авьяасын гал нь бадамлаж яваг.
Ярилцсан: Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяр
Previous Post

Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ

Next Post

НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА

Next Post
НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА

НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Үйлдвэрийн эзэн үнэртэхээ больсон будааг заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэсэн
  • НӨМРӨГИЙН ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА
  • Д.Цэвээнравдан: Хүний сэтгэл хөдлөхгүйгээр, донслохгүйгээр уран бүтээл төрнө гэж юу байсан юм бэ?
  • Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон хүрчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.