• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эрдэнэс Тавантолгой”-н “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийнхэн хуурамч НӨАТ-ын баримтаар 30,6 сая төгрөгийн томилолтын зардал аваад баригджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/12/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Эрдэнэс Тавантолгой”-н “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийнхэн хуурамч НӨАТ-ын баримтаар 30,6 сая төгрөгийн томилолтын зардал аваад баригджээ

“Эрдэнэс Тавантолгой”-н “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийнхэн хуурамч НӨАТ-ын баримтаар 30,6 сая төгрөгийн томилолтын зардал аваад баригджээ

2500 гаруй ажилтантай гэх энэ том компанид гурвын гурван Үйлдвэрчний эвлэл байдаг гэнэ. Үүнээс хамгийн том нь болох “Эв санааны нэгдэл”-ийн дарга Л.А, тэргүүлэгч гишүүн П.О хоёр тун ч эвгүй хэрэг хийгээд өдгөө ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж захиргаандаа үг хэлэх нүүргүй болоод байгаа аж. Тэднийг бүлэглэн 2024 оны 09-р сарын 04-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ҮЭ-ийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацаандаа “Цэц Оюун Ухаан Групп” ХХК-ийн зочид буудалд 103 хоног байрлаж, төлбөрт нэг хүний 15,300,000 төгрөгийг буюу нийт 30,600,000 төгрөгийг өөрсдөөс гарган бэлэн мөнгө хэлбэрээр урьдчилан төлсөн гэх уг компаниас хуурамчаар гаргаж өгсөн санхүүгийн баримтыг ашиглаж “ЭТТ” ХК-иас томилолтын зардлаар тооцуулан 2025 оны 4-р сарын 07-ны өдөр нөхөн гаргуулах хэлбэрээр өөрсдийн арилжааны банкны дансаар дамжуулан авч санхүүгийн баримтыг хуурамчаар ашигласан хэрэгт холбогджээ. Харин компанийн захирал санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт унасан байна. Тэргүүлэгч гишүүн П.О-гийн мэдүүлснээр бүх зүйл НӨАТ-ын баримтаас болжээ.

“…Би захиргаа удирдлагын газрын дарга нарт удаа дараа өөрийн зардлаар 2,3 сар болж байгаа, зочид буудал НӨАТ-ын баримт гаргах боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд НӨАТ-ын баримт хэрэгтэй, тэгж байж асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Тиймээс би О гэх хүнтэй холбогдож буудлын НӨАТ-ын баримт авсан …”

Харин ҮЭ-ийн дарга нь хэрэг явдлыг огт мэдээгүй гэсэн ч “ЭТТ” компанийхан эсрэгээр нь мэдүүлсэн.

“… 2024 оны 9-р сарын 4-нд ажлын хэсэг байгуулагдаад 12-р сарын 20-нд хамгийн эцсийн байдлаар хамтын гэрээгээ талууд шинэчлэн баталсан байгаа. А, О нар нь ажлын хэсэгт Орхон аймгаас ирж оролцдог, зочид буудалд байрласан, олон хоног айл, найз нөхдийнхөөрөө байгаад байх хэцүү тул томилолтын зардал шийдвэрлэж өгөөч гэж  ажлын хэсгийн дарга болон Захиргаа удирдлагын газрын дарга, Хууль эрх зүйн газрын даргад удаа дараа илэрхийлсэн. “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн НБД болох Г нь 2024 оны 9-р сарын 10-ны өдрийн Б23 дугаартай албан бичгээр томилолтын зардлыг олго гэдэг албан шаардлага маягийн мэдэгдлийг ирүүлсэн. ЭТТ компанийн зүгээс ажлын хэсэг өдөр болгон хуралдахгүй байгаа, цахимаар ч оролцож болно гэсэн хариу өгсөн. Гэсэн ч О болон А-гийн зүгээс утсаар, чатаар харилцах, ажлын хуралдаан дээр томилолтын мөнгийг олгооч, бид бүр хэцүүдлээ, олон хоног айлд байх боломжгүй байна гэдэг шаардлагуудыг тавиад байсан учраас зочид буудалд үнэхээр байрлаад байгаа бол баримтуудаа  ирүүл гэдэг шаардлагуудыг тавьсан. Ингээд тэд  “Цэц Оюун Ухаан Групп” компанийн зочид буудалд  103 хоног байрлаж төлбөрт 30,6 сая төгрөгийг бэлнээр төлсөн гэх бэлэн мөнгөний орлогын падаан, НӨАТ шивсэн баримтуудыг өгсөн.  Энэ баримтыг үндэслэж тус бүрд нь 15,3 саяыг дансанд нь шилжүүлсэн. Дараа нь уг компани зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэггүй гэдэг нөхцөл байдал илэрсэн. Энэ асуудлыг О хөөцөлдсөн гэж байгаа боловч А нь дарга буюу ҮЭ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тул бүхнийг мэдэж байсан …”

“Цэц Оюун Ухаан Групп” ХХК нь компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон тул “ЭТТ” нь ҮЭ-ийн дарга, тэргүүлэгч гишүүн хоёроо залилан хийсэн гээд цагдаад өгчээ. Шүүхэд хэрэг нь очиход дарга, тэргүүлэгч гишүүн хоёр хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирлоо төлсөн тул  “Эв санаа нэгдэл” ҮЭ-ийн дарга, тэргүүлэгч болон “Цэц Оюун Ухаан Групп” ХХК-ийн захирал гурав тус бүрдээ 5,4 сая төгрөгөөр торгуульжээ.

WWW.TAIZ.MN

Previous Post

“Улаанцав”-д мөрийтэй тоглуулсан зочид буудлын захирлыг 10 саяар торгож 306 САЯ төгрөгийг хятад иргэдэд буцааж өгчээ

Next Post

Машины ченж эр “Транскапитал” ББСБ-ынхыг 33 саяар хахуульдаад машиныг нь авсан хүмүүст шууд зээл олгуулсан ХЭРГЭЭС…

Next Post
Машины ченж эр “Транскапитал” ББСБ-ынхыг 33 саяар хахуульдаад машиныг нь авсан хүмүүст шууд зээл олгуулсан ХЭРГЭЭС…

Машины ченж эр “Транскапитал” ББСБ-ынхыг 33 саяар хахуульдаад машиныг нь авсан хүмүүст шууд зээл олгуулсан ХЭРГЭЭС...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Машины ченж эр “Транскапитал” ББСБ-ынхыг 33 саяар хахуульдаад машиныг нь авсан хүмүүст шууд зээл олгуулсан ХЭРГЭЭС…
  • “Эрдэнэс Тавантолгой”-н “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийнхэн хуурамч НӨАТ-ын баримтаар 30,6 сая төгрөгийн томилолтын зардал аваад баригджээ
  • “Улаанцав”-д мөрийтэй тоглуулсан зочид буудлын захирлыг 10 саяар торгож 306 САЯ төгрөгийг хятад иргэдэд буцааж өгчээ
  • “Хүчээр” мөнгө өгсөн В.Энхбаатар цагаадаж, “хүчинд” автаж мөнгө авсан ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулга хорих ял авсан ХЭРГЭЭС…
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.