• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Улаанцав”-д мөрийтэй тоглуулсан зочид буудлын захирлыг 10 саяар торгож 306 САЯ төгрөгийг хятад иргэдэд буцааж өгчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/10/2026
in Нийгэм
0
“Хүчээр” мөнгө өгсөн В.Энхбаатар цагаадаж, “хүчинд” автаж мөнгө авсан ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулга хорих ял авсан ХЭРГЭЭС…

“Улаанцав”-д мөрийтэй тоглуулсан зочид буудлын захирлыг 10 саяар торгож 306 САЯ төгрөгийг хятад иргэдэд буцааж өгчээ

Хоёр жилийн өмнө Баянгол дүүрэгт байрлах “Улаанцав” зочид буудалд БНХАУ-ын иргэд үндэснийхээ мөрийтэй тоглоом буюу маажаан /Maжонг/ тоглож байгаад үйлдэлдээ баригдан өрөөнөөс гарч зугтаж байгаа бичлэг цацагдсан. Энэ хэргийн гол зохион байгуулагч нь уг зочид буудлын гол хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ванг Гүохонг/Wang Guohong/-ийн дүү Ма Жин Жун болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Тэрээр Монголд олон жил байсан, монголоор сайн ярьдаг агаад зочид буудлыг бүрэн хариуцаж ажилладаг тул монгол ажилчид нь Ма захирал гэж дууддаг.  Тухайн өдөр зочид буудлын зочин болон гаднаас ирсэн гээд 20 гаруй хятад иргэд таван давхрын 504 тоот өрөөнд мөрийтэй тогложээ.

“… Тухайн өдөр зочид буудлын таван давхарт нь гарч Маажаан гэх тоглоомыг тоглож буй хятад хүмүүстэй өрөөнд нь ороход бараг 20 гаруй хүн ширээг нь тойроод зогсчихсон байдалтай байсан бөгөөд ширээн дээрх бооцооны мөнгө нь бараг 20-30 сая төгрөгөөр харагдаж байсан. Нэг хүн 3 сая төгрөгийн бооцоо тавьж байхад өөр хүн 10 сая төгрөгийг бооцоо тавьж байх жишээтэй тавьж байсан. Намайг тухайн өрөөнд 2-3 цагийн хугацаанд тоглоом үзэжбайхад БНХАУ-ын иргэн Ма Жин Жун нь 3-4 удаа орж гараад л яваад байсан.  Гэнэт буудлын доод давхраас цагдаа ирлээ гэж хашгирахад хятадууд бүгд гараад зугтаасан …”

Зугтсан хятадуудыг нэг өрөөнд оруулж түгжээд буудлын өрөөнүүдэд нэгжлэг хийж 10 гаруй өрөөнөөс  321,8 сая төгрөг, 1641 юань хураан авчээ. Цонхны тагтан дээрээс  хэнийх нь үл мэдэгдэх 15 сая төгрөг, 961 олжээ. Баригдсан хятадууд бүгд мөрийтэй тоглоогүй хэмээн ам нэгтээ мэдүүлсэн. Хураагдсан мөнгөө жонш, нүүрс, ноолуур худалдаж авахаар бэлдсэн байсан гэж зүтгэжээ. Ингээд үүнийг нь няцаах баримт олдоогүй тул шүүхийн шийдвэрээр нэр бүхий долоон хятад иргэнд 306.6 сая төгрөг, 500 юаныг буцаан олгож харин эзэн нь тогтоогдоогүй тул цонхны тагтан дээрээс олсон төгрөг, юаныг улсын орлогод хураажээ.  Буудлын захирал Ма Жин Жуныг олон нийтийн газар, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сая төгрөгөөр торгожээ.

Previous Post

“Хүчээр” мөнгө өгсөн В.Энхбаатар цагаадаж, “хүчинд” автаж мөнгө авсан ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулга хорих ял авсан ХЭРГЭЭС…

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Улаанцав”-д мөрийтэй тоглуулсан зочид буудлын захирлыг 10 саяар торгож 306 САЯ төгрөгийг хятад иргэдэд буцааж өгчээ
  • “Хүчээр” мөнгө өгсөн В.Энхбаатар цагаадаж, “хүчинд” автаж мөнгө авсан ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулга хорих ял авсан ХЭРГЭЭС…
  • Улсын төсвийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй
  • Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар 2027 онд 30 айлчлал хийх нь ээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.