• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ

admin by admin
09/30/2026
in Нийгэм
0
180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ

Ийм нэгэн хэрэг гарчээ. Өмнө нь гурвантаа ял шийтгүүлж байсан Д.Баясгалан нь өмнө нь мөн хоёр удаа ял шийтгүүлсэн хамтран амьдрагч Г.Пүрэвдуламын хамт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт эхнэр нөхөр хоёрт хүч хэрэглэн нийтдээ 572 мянган төгрөгний гар утсыг дээрэмджээ.  Дээрэмчдийн эмэгтэй нь 180 см өндөр махлаг биерхүү бол дээрэмдүүлсэн гэр бүлийн эрэгтэй нь 160 см өндөр жижиг биетэй. Болсон явдлын тухайд хохирогч нөхөр нь “ … караокеноос гараад Нарлаг дэнжийн баруун талын гудамжаар гэр лүүгээ явж байсан чинь араас нэг нөхөр гүйж ирээд надаас тамхи нэхэхээр нь хоёр ширхгийг өгсөн. Цаашаа явж байхад тэд араас ирээд том биетэй эмэгтэй нь манай эхнэрийг татаад унагаасан. Эрэгтэй нь эхнэрийг маань өшиглөхөөр нь би очиж барилцаж автал нөгөө бүдүүн хүүхэн намайг төмрөөр цохиж унаган үсдэж боогоод “Энийг энд алаад хаячихъя” гээд улайраад байсан.  Багалзуурдаж бас гар хазаад халаас ухаж гар утас авсан. Би ухаан алдаад гэмтлийн эмнэлгийн гадаа сэрсэн. Эрэгтэй нь сахалтай, өндөр нь 165 орчим см, туранхай, хар савхитай, цагаан подвалктай, хар өнгийн өвдөг шилбээрээ улаан канттай биеийн тамирын өмд байсан. Эмэгтэй нь 180 см өндөртэй махлагдуу, саравчтай малгайтай үсээ сүлжээд боосон байсан…” гэжээ.

  Дээрэмдсэн Д.Баясгалан нь “… Пүрэвдулам эхнэрийг нь үсдэж унагасан. Энэ үед нөхөр нь газраас урт төмөр аваад намайг цохихоор далайхад Пүрэвдулам уг төмрийг булааж аваад цээжинд нь ганцхан цохиод унагасан. Тэгээд боогоод хөдөлгөөнгүй болгосон… Гүйж явахад Пүрэвдулам авсан гар утаснуудаа харуулсан. Тэр шөнөдөө  Бөмбөгөрийн хажууд байрны орцонд хоноод маргааш нь авсан утаснуудаа Монтел төвийн ченжид 160 мянгаар зарсан. Мөнгөөрөө 5-р сургуулийн хойд талд байдаг Зээрэлзгэнэ нэртэй буудалд өрөө, архи идэх юм аваад хоносон. Миний хамтран амьдрагчийн хүүхэд хоригдож байгаа бөгөөд эргэлтийн мөнгө олох гэж энэ хэргийг хийсэн …” гэжээ. Шүүхээс хоёуланг нь зургаан сар хорих ялаар шийтгэжээ.

Previous Post

Ц.Жавхланбаатар: Өлөн явахад өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ
  • Ц.Жавхланбаатар: Өлөн явахад өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг
  • НУТГИЙН ЗАМ дуу ТӨРСӨН ЗУРВАС ТҮҮХ…
  • ЭКО дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр орчны 50 метрийн радуст мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.