ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БНСУ-ЫН ГЁНСАН АЙМГИЙН ХАМАН СУМЫН ЗАСАГ ДАРГА ЖУ ГЫН ЖЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ /2026.05.11/
Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнсан аймгийн Хаман сумын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хаман сумын Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр талууд орон нутгийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов. Уулзалтыг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн үг хэлэхдээ боловсрол, эрүүл мэнд, соёлын солилцоо, эдийн засаг, ногоон хөгжил болон орон нутгийн удирдлагын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн төлөөлөгчид дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркийн хүлэмжийн плёнкийг шинэчлэн засварлаж өглөө. Тус парк нь БНСУ-ын Хаман сумын дэмжлэгтэйгээр 2019 онд 8 ширхэг тус бүр нь 50 метр урттай тарвасны хүлэмжийг байгуулан хүлээлгэн өгсөн бөгөөд төсөл нь богино хугацаанд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байна. 

Discussion about this post