• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Бат-Эрдэнэ аваргад Манзушир хутагтын, Асашёорюүд Манлай ван Дамдиндинсүрэнгийн, “Эрэл”-ийн Эрдэнэбатад Дилав хутагтын, сайд асан Ц.Цэнгэлд Чин ван Ханддоржийн гартаам, Богд хааны шүрэн хөөрөг бий

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/06/2026
in Нийгэм
0
Б.Бат-Эрдэнэ аваргад Манзушир хутагтын, Асашёорюүд Манлай ван Дамдиндинсүрэнгийн, “Эрэл”-ийн Эрдэнэбатад Дилав хутагтын, сайд асан Ц.Цэнгэлд Чин ван Ханддоржийн гартаам, Богд хааны шүрэн хөөрөг бий

Баячуудын хувьд хөөрөг нүнжиг бэлээ илтгэдэг гангараа. Тэр тусмаа хэн эдэлж хэрэглэж байсан, ямар түүхтэй гэдгээс хамаараад хөөрөгний үнэ цэн өсдөг. Бие нь үгүй ч, нэр нь алдаршиж үлдсэн хутагт хувилгаад, хаад ноёдын хөөргийг өнөө цагт хэн эзэмшдэг тухай сонирхуулж байна. Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд эртний эдлэлд дуртай.  Тиймээс Бат-Эрдэнэ аварга хэд хэдэн сайхан хөөрөгтэй ч хамгийн алдартай нь Манзушир хутагтын барьж байсан хөөрөг. Энэ хөөргийг 1990 оны эхээр Дархан аварга Бат-Эрдэнэ худалдаж авсан гэдэг.  Ард иргэдийн амьдрал сайнгүй, мөнгө хатуу байх үед энэ хөөргийг Б.Бат-Эрдэнэ чамгүй өндөр үнээр худалдаж авсан гэдэг. Алдартай хутагтын хөөрөг аваргын гарт орсноор алдар нэр, олз омог, аз хийморь дагуулсан гэж билэгшээдэг учраас Б.Бат-Эрдэнэ аварга энэ хөөргөө олон хүнд үзүүлээд байдаггүй. Цагаан сар, наадмаар тоотой хэдхэн хүний хүрээнд гаргаж тамхилдаг.

Монголын түүхэнд цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар Ж.Дамдинсүрэн гэдэг нэр домог болон мөнхөрсөн. Хөл дээрээ зогссон чиргээрээ бурхны оронд заларсан тухай ярьдаг. Тэгвэл Манлай ван Дамдинсүрэнгийн харлаг манан хөөрөг Их аварга Д.Дагвадоржид хадгалагдаж байна. Эртний түүхтэй, бас дайчин вангийн эдэлж хэрэглэж байсан эд болохоор энэ хөөргийг их өндөр үнэ төлж өөрийн болгосон гэнэ. Саяхан Манлайбаатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав Дархан-Уул аймагт ядруухан амьдарч байгаа тухай нэвтрүүлэг гарсан. Үүнийг олж үзсэн Асашёорюү Д.Дагвадорж Манлайбаатар Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэж ач тусаа үзүүлсэн.

  Монгол Улсын НҮБ-ын гишүүн үлэмж их хувь нэмэр оруулсан, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын хөөргийг “Эрэл”-ийн Эрдэнэбат нандигнан хадгалж байдаг. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байдаг Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын үнэнч шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан Чойжамц ламтанг хүлээн авч, Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг жарны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ” гээд дайж  явуулжээ. Ингэхдээ энэ хоёр хөөрөг, даалин Монголд л байх ёстой, хилийн дээс давах учиргүйг сануулсан байна. Энэ тухай дам сонссон баячууд Д .Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд алдартай хутагтын хөөргийг өөрийн болгохоор үнэ хаялцаж байсан гэж ярьдаг.  Энэ хөөргийг одоо “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эзэмшдэг.

УИХ-ын гишүүн асан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг ганган Цэнгэл гэдэг. Цагаан сараар халиу, булган хантааз өмсөж, Богд хааны хэрэглэж байсан  шүрэн хөөргийг бариад явахад Ц.Цэнгэлд эд мэддэг хүн өөрийн эрхгүй нүд унагадаг.  Ц.Цэнгэлд мөн Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Эртний чамин эдлэл хэрэглэл, хурдан моринд хорхойтой Ц.Цэнгэлд мөн Чинван Ханддоржийн чин гартаам хөөрөг хадгалагдаж байдаг.

Иточү корпорацийн экс босс Т.Энхбат Сайн ноён хан Намнансүрэнгийн пийсүү хөөргөөр гангардаг

Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд агсан сайн ноён хан Т.Намнансүрэнгийн барьж байсан пийсүү хөөрөг “Иточү” корпорацийн гэж овоглогддог Т.Энхбатад хадгалагдаж байна. Пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх бөгөөд ногоон нь гэхэд 12 өөр өнгөтэй байдаг гэнэ. Ногоон өнгөтэй, шил мэт тунгалаг энэ содон хөөргийг Д.Энхбатаас авах гэсэн нэгэн баян эр 150 мянган ам доллар амлаад ч худалдаж авч чадаагүй. Сайн ноён ханы барьж байсан энэ хөөрөг өдөр ирэх үнэд орох нь мэдээж.

Дэд сайд  асан Ж.Цолмонд Дондогдулам хатны сувдан цагаан хөөрөг бий
Үндэсний өв соёлоо хадгалж, монгол хувцасаараа гангарах дуртай Эрүүл Мэндийн Дэд сайд Цолмонд VIII Богд Жавзандамба хутагтын төрийн их хатан Дондогдуламын сувдан цагаан хөөрөг хадгалагддаг. 1979 онд Гүрдаваа Ринбүүчи “Энэ бол Монголын өмч, Монгол хүн эдлэх ёстой юм шүү” гэж дэд сайдын ээжид өөрийн гараар өвлүүлэн үлдээсэн нь өнөөдөр Ж.Цолмонд хадгалагдаж байна. Дондогдулам хатны хөөрөг Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат агсны эхнэрт бий гэх юм билээ.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОН-УРАН”- Ы Б.НАРАНХҮҮ БАРЬДАГ

Монголын тэргүүн баячуудын жагсаалтад байнга дээгүүрт нэр нь бичигддэг “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэх эрхэм бий. Тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьдаг гэнэ. Түүний хөөрөг 16-р зууны үеийн эртний эдлэл бөгөөд 20 шахам жилийн өмнө 380 сая төгрөгөөр үнэ хаялцуулан худалдан авсан гэдэг.

Previous Post

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Next Post

Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Next Post
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БНСУ-ЫН ГЁНСАН АЙМГИЙН ХАМАН СУМЫН ЗАСАГ ДАРГА ЖУ ГЫН ЖЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
  • УИХ-ын гишүүдэд олгодог байрны урьдчилгаа 2002 онд 15-20 сая төгрөг байсан бол 2026 онд 390 сая болон өсжээ
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
  • Р.Анхням: Уурласан бүхэн дайсан биш л дээ. Хамгийн гол нь юу ярьж юу хийдэг нь чухал
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.