СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн Өөдөө, Ундрал хоёр драмын театрын тайзан дээр гялалзаагүй ч хүмүүст танигдсан сайн уран бүтээлчид, ТВ стар болж чадсан. Нэг ангийн хоёр хамтдаа Оросын алдарт “Тату” хамтлагийг дууриаж, хамтдаа дуулах гэж оролдсон удаатай. Хамтарч хэд хэдэн дуу дуулсан ч “Хүлээнэ” дууг нь залуус одоо санаж магадгүй. Хамтарч дуулах бэлтгэл хийж, хэд хэдэн зургаа авахуулсан нь хүмүүсийн нүд хужирлаад л байж байдаг. Дуучин Сарантуяагийн тоглолт дээр дуулж, нэлээн хүмүүст хүрсэн Т.Өөдөө, Ч.Ундрал хоёр хамтарч дуулахаа больсон нь мөнгөнөөс болсон гэдэг. Тэр хоёр хамтарч дуулахаа болиод 10 жил болж, хэн хэн нь нэг хүүтэй болсон. Сонирхолтой нь хоёулангийнх нь нөхөр хувийн студитэй. Ундрал “Hero” студийн захирал Баатартай, Өөдөө “Десофт” студийн захирал Эрхэмбаяртай гэрлэж, гурван хүүхдийн ээж болоод байгаа. Харин Ч.Ундрал найруулагч Баатартай 10 шахам жил амьдарч Хабул хүүгээ төрүүлсэн. Одоо “ХИТ”-ийн Даваанямын хүү Даваадоржтой амьдарч, Дагийна нэртэй охиноо болсон билээ. Юутай ч Монголдоо танигдсан сайн нэвтрүүлэгч, хөтлөгчийн 10 гаруй жилийн өмнөх зургаас сонирхуулъя. Шинэ юм гэж мартагдсан хуучин юм байдаг гэдэг үгтэй дээ.
WWW.TAIZ.MN