Монголын нэрт кино найруулагч И.Нямгаваа муухай аашаараа олонд цуутай хүн. Угаасаа театр кинонд найруулагч “хаан” болохоор тэр хэрээрээ адайр ааштай, хэдэн жүжигчдээ харцаараа командалдаг гэдэг. Үзэл суртлын хүлээсэнд байсан 1980-аад оны дунд үед “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг киног найруулж, “Газар шороо” романаар найруулсан кино нь Азийн 100 шилдэг киноны 31-т орсон гэдэг.
Дарханы театраас гараагаа эхэлсэн И.Нямгаваа найруулагч анхны гал голомтоо тэнд асааж, Батцэнгэл гэдэг хөөрхөн бүсгүйтэй амьдралаа эхэлж, хоёр охинтой болсон. Харин ерээд оны эхээр бүжигчин бүсгүй Батцэнгэл монголчуудын түүчээ болж, Америк явсан. Хоёр охинтойгоо Америк явсан Батцэнгэл хатагтай тэндээ “хутганы ир шиг” 25-хан настай Жон Грэй гэдэг гэрлийн техникч залуутай нижгэр хуримлаж нэг гэртээ орсон. Монголчуудаас түрүүлж эрх чөлөөний оронд хөл тавьж, тэндээ амьдралаа цогцлоож чадсан Батцэнгэл хатагтай сүүлд очсон монголчууддаа их тусалдаг “өндөр ээж” нь гэдэг. И.Нямгаваа найруулагч залуу гэргий жүжигчин Долгор, бага хүүтэйгээ Америк явж суурьшин амьдрахад нь анхны гэргий Цэнгэл нь их тусалсан гэдэг.
Цэнгэл хатагтайн нөхөр Жон Грей ч монголчуудад элэгтэй, хааяа Монголд уригдан ирж, Төрийн соёрхолт Д.Болд тэргүүтэй томчуудын тоглолтын тайз засал, гэрэлтүүлэг энэ тэрд нь зөвлөж зааж зурдаг. Хатагтай О.Цэнгэл, ноён Жон Грей нар 2008 онд Монголдоо ирж, хуримынхаа 10 жилийн ойг нүсэр тэмдэглэсэн. Монгол шилтгээнд болсон хуримандаа О.Цэнгэл хатагтай цагаан морьтой, цагаан даашинзтай үлгэрийн гүнж шиг ирж, романтик хуримаараа гүдэсхэн цөлх монголчуудын нүдийг нь орой дээр нь гаргасан. Батцэнгэл хатагтай охид хүүхнүүдэд “нас бол тоо” гэдгийг харуулж яваа. И.Нямгаваа найруулагч хоёр охин нь 20 шахам жил Америкт амьдарч бүрэн америкжсэн болохоор хоёулаа Америк хүнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. “Нямдаваа фильм продакшн”-ы тэргүүн И.Нямгаваа найруулагч эхнэр, хүүхэдтэйгээ Америк яваад сураг алдарч, Монголын нэгэн сод найруулагчийн гэр бүл, дэлхийн тэргүүлэх хөгжилтэй гүрэнд суурьшин амьдарч байна. WWW.TAIZ.MN
Discussion about this post