• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/10/2026
in Соёл урлаг
0
Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…

  Бидний хэлж заншсанаар Мартын 8-нд МУГЖ Т.Ариунаа М аренад тоглотоо хийлээ. Намар Төв цэнгэлдэхийг битүү дүүргэсэн тоглолтын дуулиан дуусаагүй байхад хавар нь концертын танхим пиг дүүргэжээ. Ийм чансаатай дуучин хэд бол…

Хөшиг нээнгүүт нижигнэтэл алга ташилт, 40 гаруй жил дуулсан Төмөрийн Ариунаа гавьяат үзэгч сонсогчдоо үнэхээр сайн бэлджээ. Бат бэх суурьтай цайз барьсан юм шиг л… Дуучин Т.Ариунаа болон бүжигчдийн хувцас Бразилийн алдарт карнавалыг санагдуулам. “Догь байгаа биз”.

МУГЖ Т.Аруинаагийн дуунууд, цомгийнх нь нэр нь шүлэг шиг.  “Ирэх л гэж” гэж эхэлсэн энэ хэсэг уянгын дуунд дуртай нөхдийг автуулж, алмайруулав.  “Жаргаж үзээгүй зул” төгсгөл нь уртын дуу юу, дуурь уу гэтэл уртаар “авч”, хоолойн цараа чадлаа гайхууллаа.

Ээжүүдийн баярын өдөр, эхчүүд их цугласан хэмээгээд залуу дуучин Nene-тэй “Хоёр нар” дуугаа дуулав.

Тайз, үзэгчдээ хүндэтгэж хүндэлдэг, дэлхийн чиг хандлагыг уран бүтээлдээ тусгаж чаддаг уран бүтээлч болохоор K-pop гэмээр хувцаслаж сюрприз барьсан. МУГЖ Т.Ариунаа

Дахин дахин ирэхгүй он жилүүд хөвөрсөөр
Дан давхар зовлон жаргал яаж ийгээд ээлжилсээр…

Үйлтэй хорвоод үзэсгэлэн ч хуучирдаг юм…

Газар дэлхий дээр гайхамшиг ч хуучирдаг юм…гэж дуулдаг даа.

Нээрэн л техник технолгийн эринд оддын нас богиносож, өдөр бүр шахуу шинэ од дуучин төрж, зарим нь мартагдаж буй. Саяхан л дэлхийн нийтээрээ “Поп гүнж” өргөмжлөгдөж явсан Бритни Спирс юу болж байна.

   “16 нас”-андаа танигдсан, “Анхны хайр”-ын дуугаараа танигдсан Т.Ариунаа одоо болтол алдар нэр, дуучны карьераа хадгалж, гал шиг асаж яваа нь бахархмаар.

  Эрос хатагтай алдар хүртээсэн “Утасны чинь дугаар”-аа энэ тоглолтдоо дуулахгүй бол алдас болно биз. “Хар сарнай”-н Амарааг тайзнаа урих завсраа

“Хайраараа харцаараа хайрлан жаргааж явъя…” хөгжимгүй дуулаад амжсан нь нэг ч хором зүгээр өнгөрөөдөггүй хөдөлмөрч занг илтгэсэн…

Т.Ариунаа, “Хар сарнай”-н Амараа  хоёр хамт нэг тайзанд гарч дуулах нь гал байтугай “түймэр, цунами” болох нь мэдээж.

Цав цагаан гоёмсог хувцастай Ариунаа үзэгчдийг “Миами арал”-д аваачив. Хувцаслалт, бүжиг  тайзаа дээдлэх, үзэгчдээ хүндлэх нь дээд зэрэг…

Тоглолтын үеэр болсон 15 минут завсарлага хужир л гэсэн үг.

Үзэгчдийн хамгийн их хүлээсэн “Чи минь”, “Үл таних эмэгтэй”, “Хайр харуусал” зэрэг дуунуудаа Байдрагтай төгөлдөр хууртай дуулав.

Монгол хүн бүрийн залуу насанд дархлагдаж, зүрх сэтгэл хоногшсон мөнхийн хит “Анхны хайр” дуугүйгээр Ариунаагийн тоглолтыг төсөөлшгүй. “Жинжиймаа”, “Миний ээжий”…

Дуучин Наагийтай “Зөвхөн чиний тухай” цомогт багтсан “Зөвхөн тэр хайрандаа”-г дуулсан нь  30 жилийн өмнө төрсөн дуу гэхэд өчигдрийнх л юм шиг…

Энэ амьдралын аясаар явахгүй

Энэ амьдралыг би аргадахгүй…

Энэ амьдрал эгэл биш ээ

Энэ амьдралаас Өөрийгөө би мэдэрсэн…яг л Ариунаад зориулсан мэт мөрүүд.

“Мөнхийн усыг би уруулаас чинь амсъя” “Нандин учрал”-аа дуулахдаа “Тайзан дээр огт ууж үзээгүй, нэг ууя, тулгая” гээд дарс хүртсэн нь олон хүнийг “уруу татсан”.

Лавтай 30 жил дуулагдсан “Үггүй мордсон чи минь”…“Хар тас”-ын Маркаг хамгийн их тодруулдаг дуу, цаашид хэдэн жил дуулагдахыг таашгүй.

Эцэст нь хэлэхэд Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…

Previous Post

Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ

Next Post

Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

Next Post
Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ
  • Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…
  • Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ
  • “Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.