• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/10/2026
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ

Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ.

Энэ хэрэг 2020-2021 оны хооронд гарсан агаад хэрвээ ахлах нягтлан бодогч Э.Мандах хэргээ хүлээгээгүй бол “Номин”-гийн удирдлага мэдэхгүй, хуурамч тайланд нь хууртагдаад сууж байх байжээ.  Өмнөговь дахь “Даланзадгад агуулах худалдаа” салбарын заал зохион байгуулагч Г.Дэлгэрням нь олон удаагийн үйлдлээр дэлгүүрийн кассаас бэлэн мөнгө авч түүнийхээ тооцоог нуун дарагдуулан хуурамч баримт бүрдүүлж өгдөг байжээ. Түүнтэй ахлах нягтлан бүлэглэн санхүүгийн тайлангаа мөн л хуурамчаар гарган төвдөө хүргүүлдэг байсан. Дотоод аудитын шалгалтаар 2020 оны 3-р улирлаас хойш хуурамч авлагын баримт үйлдэж эхэлсэн нь тогтоогджээ. Эхэндээ санаа нэгдсэн хоёр хэрэг илрэхэд мэдээж мууцалцсан. Ахлах нягтлан бодогч нь заал зохион байгуулагч эхэлж мөнгө “идсэн” гэжээ. Тэрээр “… Дэлгэрням өрөөнд орж ирээд надад таван сая төгрөг хэрэгтэй байна,  байгууллагын мөнгөнөөс түр аваад 2-3 хонуулаад буцаагаад өгье гэж гуйхад нь үгүй гээд гаргасан. Маргааш нь орж ирээд би таван сая төгрөг байгууллагын сейфээс авчихсан, хоёр хонуулаад буцаагаад хийчихье, дээшээ хэлэхгүй түр хүлээж байгаач гэж уйлж гуйхаар нь загнаад гаргасан, Хоёр хоногийн дараа нөгөө мөнгөө буцаагаад хийсэн, танд цөөхөн хэдэн төгрөг хийсэн байгаа гэсэн. Шүүгээгээ нээгээд үзэхэд нэг сая төгрөг байсан. 3-р сард уулзъя гэж ажлаас дуудаж гаргаад гэнэт уйлаад эхэлсэн. Асуухад нөхөртөйгээ хамт уурхайд хүнс нийлүүлэх тендерт орохоор  болсон, эргэлтийн мөнгө хэрэг болоод 33 сая төгрөг сейфээс авчихсан. Одоо та намайг албал ал” гээд тэврээд уйлсан. Гурав хоногийн дараа нөхөр бид хоёрын ажил бүтсэн, авсан мөнгөө буцаагаад сейфэнд хийчихсэн гэхэд нь тоолж үзэхэд бүрэн байсан. Хэд хоногийн дараа худалдааны ашгаасаа танд баярлалаа гэж өгч байгаа юм гээд минйи дансанд мөнгө хийсэн. Ингээд мөнгө авдаг болсон. 6-р сард 55 сая төгрөг аваад буцааж хийсэн. 9-р сард авсан мөнгө нь 82 сая болсон. 2020 оны 12-р сарын 31-ний өдөр болоход 143 сая төгрөг болсон  агаад өглөө нь төлнө гэсэн ч  төлөгдөхөөргүй боллоо гэхээр нь айгаад ажлаа хийж чадаагүй. Тэгээд өдөр нь мөнгө хайж байгаа, нөхрөө Хаан банк руу явуулчихлаа, манай зээл гарах юм шиг байна, та сайн залбираад байж байгаарай гэхээр  нь би Хаан банкны гадаа очиход нөхрийнх нь машин байгаагүй. Гэрт очиход машин нь гаднаа байсан. Тэгээд худлаа яриад байгааг нь мэдээд, тал руу ганцаараа гарч зогсоод амиа хорлож үхье гэж бодсон. 2021 он гараад мөнгө нэмж авсаар л байсан. Би авсан мөнгөө буцааж өгөхгүй бол дээшээ мэдэгдэнэ гэхэд тэгвэл  таныг нөхөрт чинь надтай хамт мөнгө авсан бас ашиг авдаг талаар чинь хэлнэ гэж сүрдүүлсэн.  2021 оны 6-р сард авсан мөнгө 200 саяд хүрсэн. 7-р сарын сүүлээр 200 гаруй сая төгрөг нуун дарагдуулсан тайлан гаргаж төвд өгөөд буцах гэснээ болохгүй байх гэж бодоод орон нутаг хариуцсан ахлах нягтлан бодогчид бүх үнэнээ хэлсэн …” гэжээ.  Харин заал зохион байгуулагч “…  Надад кассаас мөнгө авах боломж байхгүй,  авсан бол шууд мэдэгдэнэ, ахлах нягтлан бодогчийн оролцоотой л авах боломжтой. Номин дэлгүүр нь зарагдаагүй, богино хугацаатай хугацаа нь дууссан барааг хариуцсан ажилчдаар нь төлүүлээд барааг нь устгуулдаг. Тэгээд миний хариуцсан богино хугацаат,  хугацаа нь дууссан барааны авлага хуримтлагдсаар таван сая төгрөгт хүрсэн. Би энэ мөнгийг төлөх боломжгүй учраас тухайн үед ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Мандахад тендерт оролцох гэж байна гэж худлаа хэлээд бэлэн мөнгө гаргаж өгч болох талаар асуухад таван сая төгрөг гаргаж өгье, надад нэг саяыг нь өг гэхээр нь зөвшөөрсөн. Анх ийм байдлаар мөнгө авч эхэлсэн.  Тэгээд Мандахын заасан аргын дагуу мөнгө авч тэгээд өөрт нь мөнгө гаргаж өгдөг байсан. Би түүнд нийт 69 сая төгрөг бэлнээр өгсөн. Дансаар 20 гаруй сая төгрөг өгсөн. 2021 оны 1-р сард газар авна гээд дөрвөн сая төгрөг авсан. 3-р сард машин, хашааны мод авна гээд 30 сая төгрөг авсан. 2021 оны 4-р сард дүүдээ тавилгатай гэр авч өгнө гэж 20 сая төгрөг авсан. Бас нэг 15 сая төгрөг машинд нь цуг сууж байхдаа өгсөн. Тэр мөнгөө нөхрөөсөө нууна гээд машиныхаа запаас дугуй хийдэг газраа нууж байсан. Дүүдээ бас машин авч өгч байсан …” гэжээ. Тэр хоёрын авсан мөнгөний хэмжээ асар их болсон тул ахлах нягтлан тэсэлгүй хэргээ хүлээхээр шийджээ. “Номин”-гийн орон нутаг хариуцсан ахлах нягтлан бодогч  “…  Өмнөговь аймгийн салбарын ахлах нягтлан бодогч 2021 оны 2-р дугаар улирлын тайлангаа өгөхөөр ирсэн. Орой над руу залгаад  уулзъя гэхээр нь гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Ирээд “манай салбарын заал зохион байгуулагч Г.Дэлгэрням нь олон удаагийн үйлдлээр байгууллагын бэлэн мөнгөнөөс авчхаад эргүүлж тушаахгүй байна. Харин би тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн төв рүү явуулдаг байсан. Тухайн үед Г.Дэлгэням  нь 218 сая төгрөг авсан гэж хэлсэн …” гэжээ. Завшсан мөнгөний дүн маш өндөрийн дээр санхүүгийн олон үйлдэлтэй тул хэргийг дөрвөн жил орчим шалгажээ. Өмнөговийн шүүх өнгөрсөн онд энэ хэргийг шийдэж экс ахлах нягтлан болон заал зохион байгуулагч хоёрыг тус бүрийг 15 сая төгрөгөөр торгожээ. Мөн экс заал зохион байгуулагчаас 118,9 сая, экс ахлах нягтлангаас 132,8 сая төгрөг гаргуулж “Номин” компанид олгуулахаар болжээ.

Previous Post

“Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ
  • “Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …
  • САРНАЙ ИДСЭН ЯМААНЫ ШӨЛ
  • Сурагч хүү аавынхаа 235 сая төгрөгтэй сейфний нууц үгийг хоёр найздаа ам алдаад хэлсэнд гэрт нь орж 30 саяыг авчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.