• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/14/2025
in Хүмүүс
0
Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг
Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хы өчигдөр баригдан хоригдож, 10 м2 шоронгийн өрөөнд харгалзагчийн хараан дор амьдарч байна.
Хатагтай Ким Гон Хы-ийн өнөөдрийн өглөөний хоол нь 1733 воны талх, гүзээлзгэний варень, сүү байжээ. Солонгосчууд уур хилэнтэй, ямаан омогтой, өмнөх Ерөнхийлөгч нартаа тун халгаатай улс. Экс Ерөнхийлөгчид нь шоронд хоригдож, амиа хорлосон эмгэнэлтэй түүх бий. Солонгос улс түүхэндээ өмнөх ерөнхийлөгчдөө ард нийтээрээ эсэргүүцэж, хууль сахиулж хорьдог ч энэ эхнэр нь нөхөртэйгээ хамт хоригдож байна. Өмнө нь ийм түүх байхгүй ажээ. Ерөнхийлөгчийн эхнэр байсан гэдгээрээ ямар нэг давуу эрхгүй, бусад энгийн хоригдлуудтай яг адил хоригдож байгаа гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны 5 сарын 10-нд болж байсан юм. Тус арга хэмжээнд үе үеийн ерөнхийлөгчид уригдсанаас гадна шинэ төрийн тэргүүнийг үүрэгт албандаа орохыг үзэхээр 41 мянган хүн цуглажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кеон Хи гуравдугаар сараас хойш анх удаа олны өмнө хамт гарч байгаа нь энэ.  Нөхрийнхөө сонгуулийн компанит ажлын үеэр томоохон дуулианд холбогдсоноос хойш олны анхаарлын төвд орохоос зайлсхийдэг ч үе үе томоохон дуулианд өртдөг тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн талаар зарим баримтыг хүргэж байна. 


Уламжлалаа дээдэлсэн Солонгосын тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Ким Кеон Хи карьертаа анхаарч ирсэн. Гэрийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдсэн эмэгтэй. Тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан байна. Ийм намтартай ч боловсролын зэрэг дипломыг нь хуурамч гэж тогтоож, боловсролын зэргийг хураажээ.

Солонгосын ирээдүйн тэргүүн хатагтай 2009 онд “Кована Контент” урлагийн үзэсгэлэнг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллажээ. Түүний удирддаг компани Альберто Жакометти, Марк Шагалл, Марк Ротко зэрэг томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байсан аж.

Солонгосын Ерөнхийлөгч эхнэртэйгээ 2012 онд гэрлэсэн юм. Тэд олон жилийн өмнөөс биенээ мэддэг байжээ. Гэрлэх үедээ Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ. Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг.

Тэргүүн хатагтай байхдаа Ким Кеон Хиг Deutsch Motors-ын хувьцааг залилж авсан хэрэгт оролцож, дундаас нь их хэмжээний ашиг олсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд прокурорын байгууллага одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, #MeToo хөдөлгөөний талаар нэгэн YouTuber-тэй ярилцаж буй бичлэг энэ жилийн эхээр цацагдсан нь солонгосчуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр эрчүүд эмэгтэйчүүдэд (хохирогчдод) мөнгө төлөөгүйгээс болж  #MeToo хөдөлгөөн гарч байна гэх агуулгатай зүйлс ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

 Ким Кеон Хи 2018 онд өгсөн ярилцлагадаа “Нөхөр маань өндөр албан тушаал хашдагаас болж өөрийнхөө карьерыг орхиж, гэрийн эзэгтэй болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьж байсан боловч нөхрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа The Korea Herald сонинд яриа өгөхдөө “Нөхрөө төрийн хэргийг амжилттай явуулахад нь туслах орчинг бүрдүүлэх нь эхнэр хүний хамгийн чухал ажил хэмээн бодож байна” гэж ярилцлага өгч байсан билээ.

🇰🇷 БНСУ-ын ерөнхийлөгч нар:
1. Синг Ман Ри (1948–1960) – зайлуулсан.
2. Юн Бо Сеон (1960–1962) – зайлуулсан.
3. Пак Чон Хи (1962–1979) – алуулсан.
4. Чой Гү Ха (1979–1980) – төрийн эргэлтээр явсан.
5. Чон Ду Хван (1981–1988) – цаазын ял.
6. Ро Дэ У (1988–1993) – 22 жилийн ял.
7. Ким Ён Сам (1993–1998) – 3 дахь ерөнхийлөгчийн үед шоронд орж байсан. Өмнөх 2 ерөнхийлөгчөө өршөөсөн.
8. Ким Дэ Жүн (1998–2003) – 3 дахь ерөнхийлөгчийн үед шоронд орж, 5 дахийн үед цаазын ял авснаа сүүлд өршөөгдсөн. Нобелийн энх тайвны шагналтай.
9. Ро Миү Хион (2003–2008) – Үндсэн хуулийн шүүх огцруулсан. Авлигын хэргээр байцаагдаж байхдаа амиа хорлосон.
10. Ли Мүн Бак (2008–2013) – авлигын хэргээр 15 жил авсан.
11. Пак Ин Хэ (2013–2016) – импичмэнтээр огцруулж авлигын хэргээр 24 жилийн ял өгсөн.
12. Мүн Жи Эн – (2017-2022) одоогоор ялгүй.
13. Юн Сок Ёол – 2022 онд тангаргаа өргөж, одоо хоригдож байна.
Previous Post

“Ясыг нь цайтал шалгаж” 9 жилийн дараа сүй тавьжээ

Next Post

“МОНГОЛ УЛС ОРОСЫН КОЛОНИ УЛС БОЛЛОО” ГЭЖ ХЭЛЭЭД ХЭЛМЭГДСЭН “ЯПОН” ЦЭНД

Next Post
“МОНГОЛ УЛС ОРОСЫН КОЛОНИ УЛС БОЛЛОО” ГЭЖ ХЭЛЭЭД ХЭЛМЭГДСЭН “ЯПОН” ЦЭНД

“МОНГОЛ УЛС ОРОСЫН КОЛОНИ УЛС БОЛЛОО” ГЭЖ ХЭЛЭЭД ХЭЛМЭГДСЭН “ЯПОН” ЦЭНД

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • -Дундчууд! Чи хаана вэ?
  • А.Дариймаа: 1992 онд 10 настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх уншиж байсан сонингоо базаад шидчихсэн
  • Сүйн бөгж нь 3-5 сая доллар
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.