• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Ясыг нь цайтал шалгаж” 9 жилийн дараа сүй тавьжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/12/2025
in Хүмүүс
0
“Ясыг нь цайтал шалгаж” 9 жилийн дараа сүй тавьжээ
“Ясыг нь цайтал шалгаж” 9 жилийн дараа сүй тавьжээ
Португалын шигшээ болон Саудын Арабын “Аль Наср”-ын довтлогч, 40 настай Криштиано Роналдо дос Сантос Авэйро 31 настай аргентин-испанийн эрлийз бүсгүй Жоржина Родригестой сүй тавьснаа сошиал хуудсаараа зарлалаа.
Тэд хамтдаа 9 жил амьдарч буй. Сүйт бүсгүй Жоржина Родригес “Тийм ээ, би зөвшөөрч байна. Миний энэ насны минь амьдрал” хэмээн том алмаазан шигтгээтэй бөгж ядам хуруундаа зүүснээ харуулжээ.

Netflix-ийн баримтат кинонд Криштиано Роналдо “Чи бид хоёр болохдоо л болно гэж би түүнд байнга хэлдэг. Миний юу хэлээд буйг тэр минь мэдэж байгаа. Жилийн дараа юмуу эсвэл хагас жилийн дараа эсвэл сарын дараа ч байж магадгүй. Ямар ч байсан бид хоёр болно гэдэгт би 1000 хувь итгэлтэй байдаг” хэмээн ярьсан юм.

Криштиано Роналдо Испанийн “Реал Мадрид”-д тоглож байхдаа Мадрид хотын Cucci-гийн нэгэн салбар дэлгүүрээр үйлчлүүлэх үеэр Жоржина Родригес тэр хоёр анх тааралдсан гэдэг. Жоржина тус дэлгүүрт худалдагч буюу худалдааны зөвлөхөөр ажиллаж байлаа. Роналдог хармагцаа “Ямар өндөр, яасан сайхан залуу вэ!” гэж бодсон гэж ярьсан удаатай.

Тэд 2016 оноос хамтдаа амьдарч, Жоржина хоёр хүүхэд төрүүлсэн. Алана охин нь одоо 7, Белла охин 2 настай. Мөн Роналдогийн гурван хүүхдийнх нь хойт эх юм.

Netflix-ийн бүтээсэн “Би Жоржина” хэмээх баримтат кинонд “Найзууд маань байнга л хуримын тов хэзээ вэ?” гэж доог тохуу хийдэг юм. Ялангуяа Женнифер Лопесийн The Ring Or When дуу гарснаас хойш байнга тэр дууг дуулцгаах болсон. Гэхдээ шийдвэрийг би гаргахгүй шүү дээ” хэмээн ярьсан байсан.

Хэдийгээр тэд албан ёсоор хуримаа хийгээгүй ч гэлээ Роналдо Жоржинаг “эхнэр” гэж ярих нь сүүлийн жилүүдэд элбэг болсон. 2024 онд Globe Soccer Awards-д оролцож шагнал гардахдаа “Энэ шагналыг хүртэж буйдаа их баяртай байна. Энд миний эхнэр болон том хүү маань ирсэн” гэж хэлж байлаа.

Роналдо, Жоржина хоёр хувийн зовлон бас багагүй үзсэн. Белла охин нь ихэр төрсөн ч эрэгтэй ихэр нь удалгүй эндсэн юм. Мөн Жоржинагийн аав хүнд ноцтой гэмт хэргийн улмаас олон жилийн ял сонссон хүн байдаг. Харин Роналдогийн аав архины хамааралтай нэгэн байсан бөгөөд харьцангуй эрт таалал төгссөн юм.

Роналдо одоо Саудын Арабын хөлбөмбөгийн клубт тоглож буй тул тэд хамтдаа Эр-Рияд хотноо амдарч байна.

Previous Post

АРДЫН ДУУ, УРТЫН ДУУ, НИЙТИЙН ДУУЧДЫН НЭГДСЭН “АЛТАН ГУРГАЛДАЙ” НААДАМ БОЛНО

Next Post

Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

Next Post
Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • -Дундчууд! Чи хаана вэ?
  • А.Дариймаа: 1992 онд 10 настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх уншиж байсан сонингоо базаад шидчихсэн
  • Сүйн бөгж нь 3-5 сая доллар
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.