• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

21 сая төгрөгийн урамшуулал авсан “аз жаргалтай” Хотын дарга нар нэр төрөө хамгаалахын тулд 50 сая төгрөг заржээ

admin by admin
01/15/2021
in Онцлох мэдээ, Улс төр
0
21 сая төгрөгийн урамшуулал авсан “аз жаргалтай” Хотын дарга нар  нэр төрөө хамгаалахын тулд 50 сая төгрөг заржээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Тогмидын Гантөмөр 2016 оны 7 сараас ажиллаж байна. Т.Гантөмөр дарга улсад 39 дэх жил, төрийн албанд 26 жил  ажилласан намтартай. Уг нь Т.Гантөмөр 1977-1982 онд АУДС-д төгссөн хүний их эмч. “Бульдозерчноо болиод архичин болсон юм уу” гэдэг шиг эмчийн ажлаа орхиж,  1992-1994 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаачаар төгссөнөөс хойш улс төрөөс холдоогүй. Хамгийн бахархалтай нь 2000-2004 онд  Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчин, Эдийн засаг, Батлан хамгаалах, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цолоор бөөндөн шагнуулж байсан гэж намтарт нь бий. Алд биеэрээ 6 салбарын тэргүүний ажилтан болсон чадвартай хүн манайд байтугай дэлхийд ховор байх аа.

Т.Гантөмөр 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан, 1992-2016 онд НИТХ-д зургаан удаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн даргаар ажиллаж, 2008-2016 онд  Нийслэлийн МАН-ын хороонд даргын зөвлөхөөр ажилласан. Харин 2016 оны сонгуулийн дараа Хотын ерөнхий менежер болсон юм. “Аз жаргалтай Улаанбаатар” хотод удаан ажилласан Т.Гантөмөр хэр даргыг нийслэлчүүд дүгнэнэ биз.

Олонд сайн танигдаагүй Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 2018 оны зун ХСҮТ-д ажиллах үеэрээ UBS телевизийн зураглаачийг “Чи миний ажлыг заадаг хэн юм бэ” хэмээн олны дунд нүүр лүү алгадаж биед нь халдсан. Тухайн үед сэтгүүлчид Ж.Чинбүрэн эмчээс ярилцлага авч байхад камер хааж, ерөнхий эмчийн хажууд хөндөлсөөд байсан Т.Гантөмөр гуайг “Та жаахан хойшоо болоод өгөөч, дүрсэнд саад болоод байна” гэж шаардлага тавьж, биед нь хүрснийх нь төлөө бүдүүлэг авирлан, ааг омгоо харуулж зураглаач залууг олны өмнө дээрэлхсэн юм. Хэвлэлийнхэнд ааг омгоо харуулсан явдал “эрхэм” Хотын ерөнхий менежерт үүгээр тогтохгүй. 2020 оны 09  дүгээр сарын 11-нд  Хотын удирдлагууд болох 21 дарга тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулсан. Үүнд Т.Гантөмөр, Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан нар багтсан. Хамгийн гол нь иргэд, хүүхэд хөгшдийн өгсөн хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулсанд олон нийт бухимдсан. Энэ талаар Т.Гантөмөр даргаас тодруулах гэсэн Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчийг түлхээд өрөөндөө орсон билээ. Удалгүй  “Иргэдийн хандивын мөнгөнөөс урамшуулал олгосныг мэдээгүй, буцаагаад өгчихье” гэж даналзсан дарга. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нэг сая төгрөгөөр хотойхооргүй,   жилийн 107 сая төгрөгийн орлоготой гэж АТГ-т гаргаж өгсөн  ХОМ-т байдаг.

Харин үүнээс гуравхан хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 14-нд өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалах зорилготой бололтой тушаал гаргасан байдаг. Нийслэлийн захирагчийн албаны дарга, Хотын ерөнхий менежер  Т.Гантөмөр А/269 тоот тушаалаараа нийт 50 сая төгрөг зарцуулсан. Ингэхдээ албаны үйл ажиллагааг цахим хуудсаар идэвхжүүлэхэд 10 сая, албаны цахим хаягийг хакеруудаас хамгаалахын тулд 5 сая, мэдээ мэдээллийг идэвхжүүлэх буюу бүүст хийхэд 5 сая, үйл явдлыг шууд дамжуулахад 5 сая, цахим хаягийн хандалт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 10 сая, сайтуудтай хамтарч ажиллахад 10 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.  Тушаалын задаргаанд нэгэн сонирхолтой зүйл байгаа нь “Сөрөг мэдээ мэдээллийн хяналтыг сайжруулах, няцаалт хийх”… Сөрөг мэдээ гармагц шуурхай арга хэмжээ авах, няцаах тайлбар хийхэд” таван сая төгрөг төсөвлөсөн байна.  Энэхүү тушаал орон нутгийн сонгуулийн өмнө, мөн Хотын 21 дарга 21 саяар өөрсдийгөө хөхүүлэн шагнасны дараа гарсан нь “арьсаа хамгаалах” арга гэж хардах үндэслэлтэй.

WWW.TAIZ.MN Ч.ХҮЛЭГ

Previous Post

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван: ЭЛБЭГДОРЖ АЙМШГИЙН ДАРАНГУЙЛАГЧ БОЛСОН, ОДОО ЖЕНКО НАСААРАА ХААН БОЛОХООР ШУНАЖ БАЙНА

Next Post

Дуучин Ч.Алтантүлхүүрийн нөхөртэй гэрлэсэн өвөрмонгол бүсгүй МУСТА болжээ

Next Post
Дуучин Ч.Алтантүлхүүрийн нөхөртэй гэрлэсэн өвөрмонгол бүсгүй МУСТА болжээ

Дуучин Ч.Алтантүлхүүрийн нөхөртэй гэрлэсэн өвөрмонгол бүсгүй МУСТА болжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.