• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван: ЭЛБЭГДОРЖ АЙМШГИЙН ДАРАНГУЙЛАГЧ БОЛСОН, ОДОО ЖЕНКО НАСААРАА ХААН БОЛОХООР ШУНАЖ БАЙНА

admin by admin
01/12/2021
in Нийгэм
0
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван: ЭЛБЭГДОРЖ АЙМШГИЙН ДАРАНГУЙЛАГЧ БОЛСОН, ОДОО ЖЕНКО НАСААРАА ХААН БОЛОХООР ШУНАЖ БАЙНА
Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН дотроос эсэргүүцэгчид нэмэгдсээр байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө АН-ын дотоод “вайбэр чаат”-д тус намын УТЗ-ийн гишүүн, ҮБХ-ны гишүүн Чимэдийн Энхтайван маш ноцтойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ганбаяр аа, Чиний бичдэг олон зүйлтэй санал нийлдэг боловч МАНАН мафи, 49 хувийг хамгаалаад байгаа болон бас Монгол Улсыг болон өөрийгөө хэнд ч худалдахад бэлэн хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх гэж дэмжээд байгааг огт ойлгохгүй байна. МАНАН мафи нь Монгол улсын аль өнгөтэй, өнгөтэй өмч хөрөнгө, орд уурхайнуудыг луйвардаж, олон хувь хүн, дотоод гадаадын компаниудын эздийг хэлмэгдүүлэн шоронд хорьж, өмч хөрөнгө, орд уурхайнуудыг дээрэмдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, Монгол Улсын төр засгийг самарч, ард түмни й амьдралыг ядууруулж, өнөөдрийн бослого тэмцэл хийхэд бэлэн болгож байгаа гол буруутан нь гэдгийг мэдэж баймаар юм даа. Дараа нь Женко самарлаа.
Үр дүнд нь ард түмний олонхи нь сүүлийн 30 жилийн завхралын гол буруутнаар АН-ыг буруутгаж байна. Гэтэл МАНАН мафийн АН-ын талынхан нь зохион байгуулалттайгаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялагдуулсан. МАНАН, Женко хоёр 2020 онд АН-ыг дахин ялагдуулахад тусаллаа. Өнөөдөр ч манай АН дотор МАНАН, Женко-гийн хүмүүс амь бөхтэй байна. Эд нараас салахгүйгээр бид хайран цаг хугацаа, амьдралаа хий дэмий үрэн таран хийнэ шүү. Эд нарт олон удаа ашиглуулаад АН-ын нэр хүнд ямар байдалд орсныг та нар харж байгаа биз дээ. Тэд эрх мэдэл, албан тушаалд тансаглаж, хууль бусаар хагартлаа баяжсан боловч цадаж ханахгүй, дахин шуналдаа АН-ыг ашиглахаар зууралдсаар байна. Дахин нэг ашиглуулахад АН-ыг Монголын ард түмэн хүлээж авахгүй болох байх шүү. Олон арван мянган гишүүд дэмжигчид маань олон арван жил итгэл үнэмшилдээ үнэнч зүтгэсний хүчинд АН өдий хүрсэн. Эдүгээ олон гишүүд дэмжигчид бурхан болж, үлдсэн нь итгэл үнэмшлээ алдаж, ядуурч, тамир тэнхээгүй болж, гутарч, олон мянган гишүүд дэмжигчдээ бид алджээ. Иймэнэс АН-аа дахин хүчирхэгжүүлье, гишүүдээ сэргэж, тэдний итгэлийг дахин олж, сонгуульд ялж улс орноо хөгжүүлье гэвэл МАНАН, Женко нарын бүлэглэлүүд болон АН-ыг ашиглан албан тушаалаа буруугаар ашиглаж, идэж ууж, улс орон ард түмнээ хохироосон бүх вируснүүдээс салахгүйгээр бид улс төр хийнэ гэж хайран сайхан цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зараад хохь нь л болно шүү.
АН-ын УТЗ-ийн хурал дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцах үед би “Н.Энхбаяр Ерөнхийлагч анх хууль шүүхийн удирдлагууд томилдог эрх мэдлээ ашиглаж дарангуйлагч болсон. Ц.Элбэгдорж тэр технологийг бүр хөгжүүлж аймшгийн дарангуйлагч болсон. Х.Баттулга одоо тэр технологийг бүр хөгжүүлж насаараа хаан болохоор шунаж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль шүүхэд нөлөөлөх эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй ” талаар саналаа хэлж АН-ын ҮХШ-ийн Ажлын хэсэг байгуулж идэвхтэй оролцох талаар санал гаргахад Дэлгэрмаа гишүүн дэмжиж Ажлын хэсэг байгуулсан. Дараа нь С.Эрдэнэтэй уулзаж удаа дараа сануулсаар байтал С.Эрдэнэ Женкогоос айгаад Ажлын хэсгийг олигтой хөдөлгөөгүйгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дорвитой өөрчлөлт хийж чадаагүй. Тухайн үед АН-ын бүлэг идэвхтэй ажилласан бол тэр үеийн МАН-ын бүлгийн шударга гишүүдтэй хүч хавсарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг нилээд сайн хийж болох байсан.Тэр үед Женкогийн эсрэг дуугарч шүүмжилдэг хүн байсныг би санахгүй байна. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Женког шүдгүй арслан болгож байгаа тул зориг орсон зарим нөхөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж, аймшиггүй их зориг гаргаж хэвлэл мэдээллээр ярилцлага өгч попорч байгаа юм байна . Ийм хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Манай АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг нэр хүндтэй хийж чадах өндөр боловсролтой, ёс зүйтэй, шударга гишүүд олон бий. АН-аас дахиж ёс зүйгүй ,авилгач, хулгайч, дээрэмчин, улс орон ард түмнээсээ урвагч, өөрийгөө болон үр хүүхэд, эх орноо худалдахаас буцахгүй гэдгээ харуулсан адгийн хүмүүсийг дараа дараагийн сонгуулиуд, албан тушаалд нэр дэвшүүлж болохгүй гэдэгтэй Эрхэм журмын нөхөд та бүхэн санал нийлнэ гэж бодож байна” гэжээ.
Эх сурвалжийн мэдээллээр яг энэ байр суурь дээр нэгдсэн АН-ынхан нийлж шинэ фракц үүсгэж байгаа юм байна. Тун удахгүй фракцаа зарлаж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ажээ.
Previous Post

Н.Ням-Осор: 1993 онд өдөрт нэг, хоёр сая төгрөг орж ирнэ, би Монте Кристо гүн шиг л болж байгаа юм

Next Post

21 сая төгрөгийн урамшуулал авсан “аз жаргалтай” Хотын дарга нар нэр төрөө хамгаалахын тулд 50 сая төгрөг заржээ

Next Post
21 сая төгрөгийн урамшуулал авсан “аз жаргалтай” Хотын дарга нар  нэр төрөө хамгаалахын тулд 50 сая төгрөг заржээ

21 сая төгрөгийн урамшуулал авсан “аз жаргалтай” Хотын дарга нар нэр төрөө хамгаалахын тулд 50 сая төгрөг заржээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.