• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ

admin by admin
06/05/2025
in Нийгэм
0
ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/0094 дугаар шийтгэх тогтоол
Тоймын дугаар, огноо: Шийдвэрийн тойм № 4, 2025.05.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокурорын газраас иргэн Э.Х-г “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс иргэн Э.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны 01 дүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 capтай Г.Г гэртээ осгож нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.
Учир нь, шүүгдэгч Э.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн… үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх… нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, …”, 5.3 дахь хэсэгт “…Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх… эрхтэй…” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “…эцэг, эх… нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах…” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ эх хүний хувьд биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болно.
Previous Post

Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана

Next Post

ИХ НАРАН УЛСАД

Next Post
ИХ НАРАН УЛСАД

ИХ НАРАН УЛСАД

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 12 сая төгрөгийн тооцооноос болж “Чили” тайчих клубд хутга гарган танхайрсан компанийн захирлуудын ХЭРГЭЭС…
  • Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун солонгос машины наймаачинд “Монголд л шаардагдах баримт” гээд өсгөсөн дүнтэй гэрээнд тамга даруулжээ
  • Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ
  • Ойн газрын хэлтсийн дарга Д.Гантулга цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж 356 сая төгрөгийн ашиг олоод баригджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.