УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга (Ерөнхий дендорлогич) Н.Отгонбаяр “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байна. Тус байгууламжуудад Мандарваа, Хун, Хилэн зэрэг цэцгүүдийг сонгосон. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” гэв.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилготой юм. Хийцлэлийн хувьд Мазаалай, Бөхөн, Үхэр тэрэг, Оньс, Эрхийн мэргэн, Тахь, Мөнгөн зэрэг сэдвүүдтэй цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Discussion about this post