• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

100 ба түүнээс дээш насны ахмадуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/22/2024
in Эрүүл мэнд
0
100 ба түүнээс дээш насны ахмадуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон NURA эрт илрүүлгийн төв хамтран 100 ба түүнээс дээш настай ахмад настнуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулан өглөө.

Өнөөдөр тэдгээрийн төлөөлөл болсон ахмадууд болон ар гэрийнхэн нь ирж эрхийн бичгээ авлаа.

“NURA Монгол төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хавдрыг эрт үед нь илрүүлж, хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан

“Манай улс өмнөх цаг хугацаанд зөвхөн өвчинтэй тэмцэж, түүнийг яаж эмчлэх тал дээр л анхаарч ирсэн. Харин одоо бол өвчлөлтэй тэмцэх буюу ард иргэдээ эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй болоод байна.
Үүний тулд эрт илрүүлгийн тогтолцоог зөв системтэй хэрэгжүүлж, аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгож, монгол улсдаа бүх төрлийн эмчилгээ оношилгоог яаж хийдэг болох вэ гэдэгт чиглэсэн бодлогыг хийх хэрэгтэй.

 

Эрүүл монгол хөдөлгөөний хүрээнд Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлсийг арилгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Цаашдаа урьдчилан сэргийлэх төв болон эрүүл мэндийг дэмжих төвийг бүрэн утгаар нь ажиллуулах нь чухал гэж харж байна” гэв.

Таван Богд Солюшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал
NURA эрт илрүүлгийн багц шинжилгээний төв 2023 оны 9-р сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш одоогоор 11,000 орчим үйлчлүүлэгчээ хүлээн аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд NURA төв Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран 100 ба түүнээс дээш настай ахмадуудад NURA төвд үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэглэж байна.

NURA төвийн нийт шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй- 43% эмэгтэй- 57%, Насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад залуучууд эрт илрүүлэгт хамрагдаж буй нь сайшаалтай бөгөөд энэ ч утгаараа амьдралын хэв маяг өөрчлөх боломжтой үе дээрээ илрүүлж байна гэсэн үг.

Эрт илрүүлэгт хамрагдсанаар  өөртөө болон гэр бүлдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт  гэдэгтэй бүгд санал нэгдэж байна. Эрүүл саруул байж олон сайхан он жилийг хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлэхийн төлөө NURA Эрт илрүүлэгтээ хамрагдахыг уриаллаа.

NURA монгол төв FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр оношилж байна.

NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан, Дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суур`илсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай.

NURA төвд үзүүлэхийг хүсвэл 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар хандан цагаа захиалах боломжтой.

Previous Post

“Сод Монгол Групп” 300 сая төгрөгөөр өөрийн “ирээдүйтэй мэдээллийн IT компани”-тай болох гээд баларчээ

Next Post

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Next Post
Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.