• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Сод Монгол Групп” 300 сая төгрөгөөр өөрийн “ирээдүйтэй мэдээллийн IT компани”-тай болох гээд баларчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/22/2024
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Сод Монгол Групп” 300 сая төгрөгөөр өөрийн “ирээдүйтэй мэдээллийн IT компани”-тай болох гээд баларчээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт Бадамжунай ахтай нь холбоотой хэрэг, дахин нэр дэвшиж чадаагүй бараг сугарч үлдээд толгойн өвчин олон байгаа. Түүн дээр “өөрийн гэсэн ирээдүйтэй цахим технологи мэдээлэл сурталчилгааны IT компанитай” болох гээд алдсан 300 сая төгрөг бас л хайран юм. “Эхнэр дээр ишигтэй ямаагаа алдана” гэдэг үг шиг болоо биз. Уг мөнгийг шилжүүлж аваад 260 сая төгрөгийг нь бэлнээр гаргаж ашигласан гэж яллагдсан “мэдээллийн магнат” Д.Б-д хуулийн хэллэгээр бодит байдыг нуух замаар төөрөгдүүлж, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан хэмээн эрүү үүсгүүлж хоёр ч хоног хориулж саяхан шүүхээр оруулсан ч мөнгөө буцааж авах нь нэгэнт өнгөрчээ. Хэрэг явдал нь Ц.Анандбазарыг улс төрд орж эхэлсэн 2018 оноос эхтэй. Тухайн үед “Сод Монгол Групп”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, өдгөө дэд захирлаар ажиллаж байгаа Н.Г-ын мэдүүлснээр групп нь худалдаа үйлчилгээний компаниудтай, харин өөрийн гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байжээ. Энэ үед Ази-Номхон далайн төсөл дээр нь зөвлөхөөр ажиллаж байсан С нь “манай хүргэн дүү” хэмээн Д.Б-г танилцуулжээ. Хүргэн дүү нь программ хангамжаар ШУТИС төгссөн, гадаадад мэргэжлээрээ магистр хамгаалсны дээр Засгийн газрын “Zasag”, УИХ-ын  “Parliament.mn” сайтыг хөгжүүлсэн ажлын арвин их туршлагатай гэнэ.  Дөрвөн ч удаагийн сонгуульд нэр дэвшигч нартай хамтран ажиллажээ. Ингээд группийн дэд захирал түүнийг компанийхаа төв байран дээрээ дуудаж уулзжээ. Ц.Анандбазартай ч танилцжээ. Дэд захирал нь Д.Б-гийн хувийн “Э” компанийн бүх бичиг баримтыг үзжээ. Соёлын төв өргөөнд байрлах оффист нь очиход үнэхээр 5-6 ажилтан сууж харагдсан гэнэ. Эцэст нь зохих туршлагатай, чадвартай гэж үзээд группийн ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллахаар болж тохироог машин дотор хийсэн. Хамтран ажиллахын тулд групп нь “Э” компанийн хувьцааны 50 хувийг 350 сая төгрөгөөр авах ёстой болжээ.

Компанийн мэдээллийн нэг сайт, фэйсбүүкийн 28 групп, 15 пейж хуудас, гурван сервер компьютер, суурин 20 компьютер, таван нотебүүк, өнгөт болон лазер принтер тус бүр нь нэг ширхэг, хувилагч нэг ширхэг, ширээ сандал дээр Д.Б нь өөрийн мэдлэг чадвар, оюуны хөдөлмөрөө нэмээд ийм үнэ хэлжээ.

350 сая төгрөгөөр сервер, ажлын байр худалдаж авна гэсэн гэдэг ч дараа Д.Б үүнийг үгүйсгэсэн. Ийнхүү ярилцаад 300 сая төгрөгөөр тохирч мөнгийг шилжүүлснээр групп нь өөрийн гэх ирээдүйтэй хэвлэл мэдээлэл, IT-гийн компанитай болжээ. Гэхдээ  “Сод Монгол групп” хаширлаад хяналт тавьж байхын тулд өөрийн “Нью Тур Сафарис” компанийн ажилтанаа худалдаж авсан 50 хувийнхаа хувьцаа эзэмшигчээр оруулж бүртгүүлсэн.  Гэсэн ч хяналт тавих нь байтугай тавиад туусан аж. Харин Д.Б нь хувиа худалдаагүй, сонгуулийн ажлаа хийлгэхийн тулд л  “Сод Монгол Групп” хувьцааны 50 хувийг барьцаалж өөрсөддөө шилжүүлж авсан гэжээ. Дэд захирлын  “гомдоллосноор” Д.Б нь 2019 онд группийн маркетингийн хэлтсийн ажилтнуудтай хамт Булганаар хэд хоног яваад л 2020 онд өөр нэр дэвшигч даган Завхан явчихсан гэнэ. 2019 оны санхүүгийн тайлан, ноогдол ашгийг өгөөгүй аж. Гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй. Харин Д.Б нь Ц.Анандбазарын сонгуульд сайн ажиллаж бүх сумаар тойрч, цахим идэвхжүүлэлтийг ч мундаг хийсэн гэжээ. Сонгуулийн дараа группийн хуулийн зөвлөх нь Д.Б-д “300 саяа буцааж өгөөд компаний 50 хувиа ав” гэсэнд “ямар ч боломжгүй” гэжээ. Хэрэг цагдаад очиход өнөөх 300 сая төгрөгийн 250 сая нь бэлнээр гарсан гэх баримт тогтоогдсон гэнэ. Энэ хэргийг шүүх саяхан хэлэлцээд “Сод Монгол Групп” нь “Э” компанийн хувьцааг хуулийн дагуу худалдан авсан бөгөөд Д.Б хувьцаагаа зарсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна гээд шүүгдэгчийг цагаатгажээ. Ийнхүү “Сод Монгол Групп”-ийн өөрийн гэсэн “ирээдүйтэй цахим технологи мэдээлэл сурталчилгааны IT компани”-тай болох гэсэн мундаг бизнес төлөвлөгөө нь 300 сая төгрөгийн хохиролтойгоор  нуран унажээ.

Эх сурвалж: ALIM.MN

Previous Post

Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвээр 2 нотлох баримтыг шинжлэн судална

Next Post

100 ба түүнээс дээш насны ахмадуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

Next Post
100 ба түүнээс дээш насны ахмадуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

100 ба түүнээс дээш насны ахмадуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.