Хятад хулгайч МИАТ-аар нисэж явахдаа Монгол иргэний тээшээс 75 САЯ төгрөгийн “Rolex oyster perpetual”, “Audemars Piquet” цаг хулгайлжээ
Энэ хоёр цагийн “Rolex oyster perpetual” нь17,2 сая, “Audemars Piquet” нь бүр 58,8 сая төгрөгийн үнэтэй аж Үүний хажуугаар цүнхнээс нь бэлнээр 20 мянган юань буюу 9,6 сая төгрөг хулгайлан авчээ. Мөн тэр онгоцонд зорчиж явсан өөр нэг Монгол иргэний Голомт банкны картыг хулгайлаад Хонгконгод дэлгүүрт уншуулж 620 мянган төгрөгний хохирол учруулжээ. Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлсэн.
“…Би эхнэрийн хамт Улаанбаатараас-Хонгконг чиглэлийн ОМ-297 дугаартай нислэгээр ниссэн. Өглөөний 06 цагт хөөрөөд 10 цаг 40 минутад Хонгконгод газардсан. Эхнэр хоёр бизнес ангилалаар ниссэн. Би жижиг үүргэвчтэй, эхнэр гар цүнхтэй явсан. Үүргэвчээ хөлийнхөө хажууд тавихад үйлчлэгч урд эгнээнд газар эд зүйл тавьж болохгүй гэсэн тул арын 2D суудлын дээр байх тээшний хайрцагт хийсэн. Ингээд Хонгконгод газардаж “Мандарин Орнэнтел” гэдэг зочид буудалд бууж үүргэвчээсээ цагны саваа гаргахад хөнгөн байсан. Онгойлгоод үзэхэд Rolex болон Avdemars Prquet загварын хоёр ширхэг бугуйн цаг алга байсан. Би хоёр цагаа Хонгконгод засвар үйлчилгээ хийлгэхээр авч явсан. Мөн цааш нь шалгаад үзэхэд цүнхэнд байсан 20.000 юань алга болсон байсан ба уг мөнгө нь 100-тын дэвсгэртээр 200 ширхэг буюу хоёр боодол мөнгө байсан. Тэгээд буудлын хамгаалалтын албанд хандаад Хонгконгийн цагдаад мэдэгдэж мэдүүлэг өгсөн. Манай эхнэр урд суудалд сууж явсан хятадыг өндөлзөөд ийш тийшээ хараад байсан гэж хэлсэн…”
Харин картаа алдсан Монгол иргэний утсанд Хонгконгод буусны дараа 620.640 төгрөгний гүйлгээ хийгдсэн талаар “Голомт” банкнаас мэдээлэл иржээ. Шалгуулахад Хонгконгийн Kowloon дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Chanel дэлгүүрт ашиглагдаж байгаа 13281016 дугаартай РОЅ машинд 2023 оны 8-р сарын 1-ний өдрийн 12:08 цагт картаар нь 1370 хонгконг доллар буюу 620.340 төгрөгний гүйлгээ хийсэн байжээ. Цаг картаа алдсан иргэд бүгд бизнес ангиллаар нисжээ. Тухайн нислэгийн бизнес ангилалд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эхнэрийн хамт, мөн дөрвөн монгол, нэг хятад, гурван европ иргэн суусан. Монголчуудыг “мулзалсан” хятад хулгайчийг Шү Жинбао/Xu Jinbao/ гэдэг бөгөөд Монголд хээр, эзгүй газар “үзэх” зорилгоор хэдэнтээ иржээ. Ирээд голдуу Алтай хотхоны урд байрлах “Магнолиа” буудалд байрладаг гэнэ. Энэ буудалд голдуу хятадууд буудаг. Тэрээр 8-р сарын 1-нд Хонгконг нисэхдээ бизнес ангилалд суужээ. Нислэгийн турш унтсан агаад газардахаас өмнө босож нэг удаа бие зассан гэнэ. 20 мянган юаний тухайд өөрийх нь мөнгө агаад Хонгконгод буугаад хятад даалуу тоглоод үрчихсэн гэжээ. Тэрээр 8-р сарын 17-д ахин Монголд ирж хорооллын “Ланд” гэдэг буудалд унтаж байгаад баригджээ. Тэрээр эхэндээ хулгай хийсэнээ няцаасан ч цагдан хоригдоод л хэргээ хүлээсэн. Мөрдөн байцаалтын шатанд 45,6 сая төгрөгийн хохирол барагдуулжээ. Тэрээр “гадаад хүн тул хориход байхад тун хүнд байна” гэж гомдоллосон. Шүүх хэргийг хэлэлцээд Шү Жинбаод 1,8 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
()
Discussion about this post