ХӨСҮТ-ийн “мөнхийн” захирал Д.Нямхүү “Улаанбал”-д оролцож ярихдаа АСЕМ болохын өмнөхөн тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг дуудаад Улаанбурханы дэгдэлтийг зогсоо гээд Сайханбилэгийн Засгийн газар 4,5 тэрбум төгрөг өгсөн гээд сэтгүүлчийн өмнө өчиж байна. Монголд устаад 30 гаруй жил болсон, Азийн бүсэд байхгүй гэж тооцогддог өвчин яаж дэгдсэн, яаж дарсан юм бэ, бүү мэд. Хаа нэгтээ өвчний жижиг голомт гарч тэрбумаар нь устгадаг. 1996 онд Хөтөлд холер гарч бас л сүр болж бөөн вакцин юм болсон, Сүхбаатар аймагт шүлхий гараад бүх малд шүлхийний вакцин гээд баахан хөлдсөн вакцин авчирч шахсан. Үүнийг Дамбын Хишгээ шахсан гээд бөөн хэл ам болж байлаа. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг гэдэг хуучны үг байсан. Одоо вакцин, эм тариагаар хөлждөг, ашиг олдог бүлэглэл байдаг бололтой. Коронавирусээс шалтгаалан гаднаас зээл тусламж авч, бишгүй авч дотооддоо хүүхдүүдийн ном, зайрмагны мөнгийг ч хандивлалаа. Зохион байгуулалт муу байсан нь одоо мэдэгдэж байна.
Халдварт өвчний сургаар маш их хөрөнгийг үргүй зараад сурчихлаа. Өнгөрсөн тавдугаар сард тендерийг нь зарлаж, Дэлхийн банкнаас зээлсэн 3 сая гаруй ам.доллароор Солонгосоос авчруулсан түргэн тест болоод түүнийг тойрсон хэрүүл гарч эхэллээ. Огт хэрэггүй бараг 10 тэрбумын хэрэггүй төхөөрөмжийн асуудал. Магадгүй өмнөх сайд Сарангэрэл орооцолдсон бололтой. Хамгийн гол нь энэ чинь Ковид 19 цар тахлын тест биш, огт хэрэггүй ханиад илрүүлэгч төдий гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Гаднаас ирэгсдийг 21 хоногийн хорьж дэлхий анагаах ухаанаас тэс зөрсөн. Шууд ПиСиАраар шинжилж үзэхэд, хамгийн ихдээ 2 удаа 7 хоногт тусгаарласан хүмүүсээ шалгахад эрүүл, вирустэй нь тодорч байна. Ядаж байхад булхайг нь хаацайлах гээд хоёр эмэгтэй өдөр болгон мэдээлэл хийж, гэртээ ч 2 метрийн зай барьж амьдар гэж амьдралгүй зөвлөгөө өгнө. Монгол Улсын иргэн 3,4 сая хүнээ буруу мэдээллээр бөмбөгдөөд. Орос, англи хэлээр дээр уншаад мэдээллийг нягтлах чадваргүй хүмүүсийн тархийг угаалаа. Одоо ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг шүүмжлэхээр өмөөрч хоёр талцаж байна. Шинэ сайд, Халдвартын төв эмнэлгийн даргын хэрүүл маргаан нь сандал ширээ, өмч хөрөнгө болохоос иргэдийн эрүүл асуудал хамаагүй бололтой.
Discussion about this post