• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭЛДҮҮР НЬ ХАНАСАН ЭР ХАР СУРААР ХИЙСЭН ЭРЧ НЬ ГҮЙЦСЭН ГУРАМСАН ЧӨДӨР МЭТ…

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
ЭЛДҮҮР НЬ ХАНАСАН ЭР ХАР СУРААР ХИЙСЭН ЭРЧ НЬ ГҮЙЦСЭН ГУРАМСАН ЧӨДӨР МЭТ…
Манайд одоохондоо гарын арван хуруунд багтах агуу яруу найрагчид, хөгжмийн зохиолчдын бүтээсэн, гарын арван хуруунд багтах дуучдын дуулсан, гарын таван хуруунд багтах сонгодог сайхан дуу байна. Ийм зохиогчид, дуучид, дуу улам олон болохын ерөөл өргөөд нэгэн бүтээлийн тухай зориглон өгүүлсүгэй.
Энэ бол “Арвайн тал”. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч агуу яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров аялгуу зохиож, дэлхийн дуучин болоод байгаа гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар анх дуулсан энэ дууг сонссон монгол хүнд уудам тал харагдаж, цэцэг ханхалж, айраг амтагдаж, үлгэр туульс сонсогдож, морины давхилд бие чангарах мэт болно. Гэвч хамгийн амин чухал нь сэтгэл хэмээх зургаа дахь бөгөөд харагдах, баригдах биегүй, боловч мөнх орших танин мэдэх чадвартай эрхтнийг эхлээд огшуулан хөвсөлзүүлж, удалгүй баясуулан цэнгүүлж, тэгснээ уяруулан хайлуулж, эцэст нь ухааруулан бодлогошруулах увдистай бөлгөө. Тухайлахад, нүдээ анин сонсвоос дахилтын төгсгөлд “Монголын тал минь дээ” гээд доошилж ирэхэд алдарт Арвайн талаар галигуулж, уудам Монгол орноороо бахархаж, аялгууны сайханд автан уясаж, орчлон ертөнцийг тойрон дүүлж, багтаж ядан байсан сэтгэл маань намуухнаар зүрхэндээ ухаарал, бодлогошрол болон хуран шингээд тоймлож, хэмжихийн аргагүй нэгэн их тайвшрал, жаргалыг амсан эдлүүлдэг бус уу?
Дашрамд, гялсхийх мэт мөчид тэртээ Америк, тэнгэрт буй сар, нар, оддод ч хүрч чадах сэтгэлийн тухай цөөн үг хэлье. Бодислог биетэд суурилсан орчин үеийн Шинжлэх ухаан сэтгэлийн тухай тун маруухан, ард түмэн, яруу найрагч, хөгжмийн зохиолчид арай түлхүү мэдлэгтэй бол Бурханы шашин төгс мэдлэгтэй билээ. Өөрөөр хэлбэл Бурханы шашин “Сэтгэл бол зүрхэнд орших бөгөөд харагдаж, баригдахгүй сэтгэх эрхтэн” гэж сургадаг юм. Ард түмэн, яруу найрагч хоёр л “Сэтгэл зүрнээсээ, зүрх сэтгэл, элэг зүрхнээс уяатай” гэх мэт ярьж, бичдэг нь тэд бурханы сургаалыг аль хэдийн ойлгосон гэсэн үг. Сэтгэл, сэтгэх гэдэг үг нэг язгууртай байхад, сэтгэл тархи гэдэг хоёр үг өөр язгууртай байна. Бусад хэлэнд ч тиймийг өгүүлэх юун…
“Арвайн тал” шүлгийг яруу найраг гадарладаг хэн ч агуу Д.Пүрэвдоржийн шүлэг гэж танина. Учир нь “Агтны шигшээнд үдшийг цалгиаж, Амрагийн энгэрт үлгэр жаргааж” гэж өөр хэн ч бичихгүй, бичиж чадахгүй. Үүнтэй яг адилхнаар “Арвайн тал, Арвайн тал, Арвайн тал, Арвайн тал, Арвайн тал” гэсэн хэсгийн аялгууг хэн бичсэнийг хөгжим гадарладаг хэн ч Н.Жанцанноровын аялгуу гэж танина. Өөрөөр хэлбэл, Н.Жанцанноров л яг ингэж бичиж чадна, өөр хэн ч чадахгүй. Үүнийг нотлох нэгэн түүх өгүүлье. “Мандухай сэцэн хатан” кино гараад удаагүй байхад МУИС-ийн физикийн залуухан багш миний бие тэр цагийн төрд хандан “Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн бүтээлд Төрийн шагнал олгооч” хэмээсэн захидал илгээж байлаа. Киноны хөгжмийг саальчид үнээ саангаа радиогоор сонсдог болсон гэж дуулдаж байсан сан. Саальчдын сэтгэл нь зөөлөрч, гар нь чангарч, үнээд илүү сайхан ивлэдэг, өөрөөр хэлбэл хүн малгүй л баясдаг байсан байж таарна. Нэг удаа телевизээр Н.Жанцанноров киноныхоо хөгжмийн тухай ярихдаа “Энэ хөгжмийг би л яг ингэж бичиж чадна” гэж яриад, энэ санаагаа тайлбарлахдаа “Өөр хүмүүс бол үүнээс өөрөөр, илүү сайхныг ч бичиж чадна, яг ингэж бол би л чадна” гэсэн билээ. Дээр миний хэлсэн санаа бол “Арвайн тал”-д хэн нэгэн хөгжмийн зохиолч Н.Жанцаннорвоос илүү сайхан аялгуу зохиож чадах байлаа ч яг ингэж бол бичиж чадахгүй гэсэн утгатай юм аа.
Одоо бидэнд гарын арван хуруунд багтах биш багтахгүй олон сайхан сонгодог хэлбэрийн дууны бүтээл хэрэгтэй байна. Ийм бүтээл ард түмнээ соён гэгээрүүлэх агуу увдистай. Нөгөө гарын арван хуруунд багтах хэдээсээ заримыг дурдахад та надтай санал нийлэх байх аа. “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр минь”, “Хүний заяа”, “Магнаг цэнхэр дэлхий”, “Ус мөрөн олон чиг”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Нутгийн чулуу”… Эдгээр дууны нэрийг унших, сонсоход л сэтгэл “хачин” болдог биш үү?. Ард түмэн эх орноо хайрлаж, эх орноороо бахархаж, эх орондоо аль байдгаа зориулж, эх орноо бусдаас өөрөөр буюу бусдын ногоон мөнгө, өндөр барилга, хурдан машин, тэжээвэр мал, бэлэн хоол мэтэд шүтсэн биш байдлаар хөгжүүлж, бүрэн бүтнээрээ жаргалтай тэнэгэр, энх амгалан амьдрах учиртай билээ. Эх орноо муучилж харьд одоод, сайхан болохоор ирнэ гэж явахын оронд залуус маань эх орноо монгол онцлогоо хадгалсан хэлбэр, агуулгаар улам сайхан болгоход нь өөрснөө оролцох үүргээ ухамсарлахад “Арвайн тал” мэт сэтгэл задалсан, ухаан цэлмээсэн, урам бадраасан бүтээл олноороо хэрэгтэй байна. Тийм бүтээл туурвисан зохиолчид, түүнийг дуулсан дуучдаа илүүтэй урамшуулмаар байна. Тэр урамшил нь алдар цолоос гадна бүтээлээ хийхийн тулд бусдыг царайчлахгүй байх бололцоогоор хангаж өгөөсэй гэсэн хүслэн юм.
Өчүүхэн миний бие хамгийн сайхан дууны уран бүтээлийг чөдөртэй зүйрлэсэн нь огт оноогүй байж болох ч тийм дуу нь хоёр хүний сэтгэл бат нийлсэн зохиол (чөдрийн урд хоёр хаа, алга), дуучны чамбай сайн гүйцэтгэл (чөдрийн хойд алга), хэзээ ч үл мартагдах, үл тасрах мөнхийн бүтээл (чөдрийн гурамсан сум) байж чадаад, бас эх орон, ард түмэн, уран бүтээлчдийг эгнэгт холбож байх санааг агуулсан болой. Бас нэг учирлах зүйл гэвээс хөгжмийн талаар “А” ч үгүй миний бие ганц “Арвайн тал”-аар жишээлэн хэдэн санаа хэлэхийг зорьсон болохоос над мэтээр магтуулах ямар ч хэрэггүй Н.Жанцанноров хэмээх эрхэм хүнийг бусдаас нь онцлон бүтээлд нь “онц” дүн тавих гэсэн хэрэг огтхон ч биш билээ.
Төгс Олхолнууд Довдонгийн ДАНЗАН.
2924.01.29.

()

Previous Post

Хөтөлийн “Цемент шохой” компанийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдаж байна

Next Post

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засаг, эрүүл мэндийн салбарт “цус сэлбэлт” болсон

Next Post
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засаг, эрүүл мэндийн салбарт “цус сэлбэлт” болсон

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засаг, эрүүл мэндийн салбарт "цус сэлбэлт" болсон

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.