• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бэрх тосгоны хүү алсыг харжээ

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
Бэрх тосгоны хүү алсыг харжээ

Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгоны Тамгын газарт галчаар ажилласан тухайгаа нуудаггүй. Албан тушаалын ийм зурвас түүхээс нь болж түүнийг Ерөнхий сайд болмогц сөрөг хүчнийхэн, үйл хэрэгт нь үл итгэгч жирийн иргэд нийгмийн сүлжээнд тохуурхан дамшигласаар ирсэн. Гэвч түүнийг 2005 онд “Алсын хараа” гэж анхны номоо бичсэн, 2015 онд Харвардын их сургуулийг төгссөнийхөө дараа “Азийн хүлэг улс” гэх хоёр дахь номоо хэвлүүлснээс хойш эдгээрт тусгасан хөгжлийн бодлогын үзэл санаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүртэл явсан хамгийн сонирхолтой замынх нь талаар одоохондоо “дүн шинжилгээ” хэлээгүй байна. Гэхдээ хачирхалтай комментууд “үйлдвэрлэх” цаг дөхөж байна.

Удахгүй сонгууль болно. Хамгийн сонирхолтой нь бид Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн өмнө санаачилсан зургийн дагуу, 20 жилийн өмнө бичсэн номынх нь нэрээр нэрлэгдсэн бодлогоор Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийг эхлүүлчихсэн гээд боддоо.

“Манай гишүүний барьж өгсөн жорлон” гэх маягийн “ярвигтай” зүйл ярихаа болих нь. Төсвийн хөрөнгө хэн нэг гишүүний хөгөө хөлдөө чирсэн хөөцөлдөөнгүйгээр, хөгжлийн бодлогоор төлөвлөсний дагуу зарцуулагдах чигт нэг мөр зорьдог болж байна. Үүнийг хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо шиг гэж муучлахаасаа өмнө тэр үеийн системийн гажуудлаас шилжих хямрал 30 гаруй жил үргэлжилж буй одоо цагт бид чухам ямар зам туулж, алдсан гээснээ нягталж, ололт амжилтаа, юу олж мэдсэнээ санах хэрэгтэй юм. Ганцхан жишээ татахад, Монголчууд ерөнхий боловсролын тэгш хүртээмжийг эдэлдэг байсан эрхээ алдсан. Чанаргүй дээд боловсролын дипломтнуудын бүхэл бүтэн анги давхарга төрөн гарч, ажилгүйчүүдийн, орлогогүйчүүдийн эгнээг тэлсэн. Амьжиргаа хайн дэлгүүр, цайны газруудад туслах ажил хийхийн тулд Улаанбаатарыг бараадах нь олширсон. Дээр нь улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд улам бүр үл гүйцэлдэх аз жаргалын тухай амлалтууд өрсөлдөн цацсаар, дуулсан дуундаа тэд өөрсдөө л уярдаг дампуу “караоке- бар”-нууд болж хувирсан билээ. Ололт гэвэл бид шинэ харилцаанд хэрсүү хандах туршлагатай болсон байх гэж найдна.

Сонгуулийн тогтолцоог холимог болгож, тойрог үлэмж томорч, парламентын суудлын тоо эрс өсөн 126 болсон нь өнгөрсөн онд хийсэн хамгийн том өөрчлөлт байв. Сонгуулийн жил учраас, Үндсэн хууль өөрчлөгдсөн учраас насанд хүрсэн хүн бүр сонгогчийн төдийгүй, Монгол Улсын иргэнийхээ хувьд эрх, үүргийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдлэхийн тулд энэ тухай зайлшгүй мэдвэл зохилтой юм.

2020 оны сонгуулийн өмнө УИХ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлахад энэ нь явсаар Үндсэн хуулийг өөрчилж, тогтолцооны шинжтэй шинэчлэлийг харах хүртэл хол явна гэж санаагүй хүмүүс олон байв. 1.5 жилийн настай Засгийн газруудын үед өнөөдөр ирээд маргааш явдаг улстөрчдийн олон сайхан амлалт ба бүтэлгүйтэл дотор бид юунд ч итгэхээ больсон учраас бидний буруу ч биш л дээ. Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн 6 бүсэд хуваасан тэр нэгэн баримт бичгийг бид одоо амьдралд хэрхэн хэрэгжихийг үзэж эхэлж байна. УИХ-ын сонгуулийн тойргийг эдийн засгийн доорх бүсүүдэд хувааж байна:

1.Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) Бүсийн төв: Чойбалсан

2.Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтологийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь) Бүсийн төв: Даланзадгад

3.Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөр-хангай) Бүсийн төв: Баянхонгор

4.Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд Баян-Өлгий, Увс) Бүсийн төв: Ховд

5.Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан) Бүсийн төв: Улиастай —> Шинэ нийслэл

6.Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Гөв, Улаанбаатар) Бүсийн төв: УБ

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албанд томилогдохоосоо өмнө авторласан “Алсын хараа-2050”-ын хүрээнд Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. 2024 оны төсөв ч анх удаа урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу батлагдсанаараа онцлог болов. Ойрын зургаан сард буюу УИХ-ын сонгууль хүртэл орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх тухай, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулах тухай яриа хөөрөө тасрахгүй бололтой. Эхний ээлжинд Төрийн зарим байгууллагыг эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах алхам хийх болжээ. Бэрх тосгоны бэрх хүүгийн алсын хараа бүх Монголын хөгжлийн бодлого болж буйг ингэхэд та нар анзаарч байна уу?

Эх сурвалж: Sonin.mn Б.Тулга

()

Previous Post

“ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭГЧ” буюу ҮНЭНТЭЙ ТУЛАХЫН ХЯМРАЛ

Next Post

ГУТАРЧ БОЛОХГҮЙ ГУРВАН ЖИЛ

Next Post
ГУТАРЧ БОЛОХГҮЙ ГУРВАН ЖИЛ

ГУТАРЧ БОЛОХГҮЙ ГУРВАН ЖИЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.