• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭРТНИЙ БИБЛИ 38.1 САЯ ДОЛЛАРТ ХҮРЭВ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Гадаад мэдээ
0
ЭРТНИЙ БИБЛИ 38.1 САЯ ДОЛЛАРТ ХҮРЭВ

Өнгөрсөн Лхагва гарагт Нью-Йорк дахь урлагийн бүтээлийн дуудлага худалдааны хамгийн том төв дэлгүүр болох Sotheby’s дэлгүүрт 9-р зууны сүүл 10-р зууны эхэн буюу одоогоос 1100 жилийн өмнө үед хамаарах, одоогийн байдлаар хамгийн эртний бөгөөд бүрэн бүтэн Еврей Библийн гар бичмэлийг худалдлаа.
“Codex Sasoon” гэгддэг энэхүү Еврей Библи нь 1989 оноос хойш Швейцарийн санхүүч, цуглуулагч Жаки Сафрагийн эзэмшилд байсан бөгөөд цөөн хэдэн эрдэмтэн үзэж байжээ. “Codex Sasoon”-ыг судлаачид 30-50 сая долларт хүрнэ гэж таамаглаж байсны дагуу 38.1 сая доллар хүрсэн байна.
Энэ Еврей Библи нь арьсан хавтастай, илгэн дээр бичигджээ. Анх АНУ-аас Румынд суугаа Элчин сайд асан Альфред Х.Мосес ANU гэх бүлгийн нэрийн өмнөөс худалдан авч, Тел-Авив дахь Еврейн үндэсний музейд хандивласан байна.
Дуудлага худалдаагаар ингэж их өндөр үнэд хүрсэн нь “Хүн төрөлхтний гол тулгуур, багана болсон Библийн гүн гүнзгий хүч, нөлөө, ач холбогдлыг тусгаж байна” гэж Sotheby’s-ийн мэргэжилтэн Шарон Либерман Минц хэлжээ.
Гэхдээ өмнө нь Sotheby’s дэлгүүрээр 1994 онд Леонардо да Винчигийн “Кодекс Лестер” гэх ном 31 сая доллараар, 2021 онд АНУ-ын Үндсэн хуулийн нэн ховор хуулбар 43 сая доллараар зарагдсан удаатай. Харин энэ “Codex Sasoon” Библийн хувьд түүхэн баримт бичгийн хамгийн өндөр үнэ гэдгээрээ онцлог аж.

https://www.nytimes.com/…/arts/oldest-bible-sothebys.html
https://robbreport.com/…/hebrew-bible-sells-38…/amp/

()

Previous Post

Ханхүү Алемайехугийн шарилыг авах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

Next Post

НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

Next Post
НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.