• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Н.Наранбаяр: Өнөө оройжингоо хурандаа Хүрэлсүхийг магтан дуулсан хүмүүс

admin by admin
12/15/2020
in Улс төр
0
Н.Наранбаяр: Өнөө оройжингоо хурандаа Хүрэлсүхийг магтан дуулсан хүмүүс
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын даргасан шийдвэрийн талаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргасан. НИТХ-ын төлөөлөгч ХҮН-ийн Нийслэлийн намын хорооны дарга Н.Наранбаяр энэ тухай санал бодлоо илэрхийлжээ.
Ахуйн болон ААН-ийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх тухай ЗГ-ын шийдвэр гарлаа. Эрдэнэт улсынх уу, хувийнх уу, аль нь байх ёстой гэдэг нь тусдаа асуудал. Энд би үүнийг ярихыг зорьсонгүй. ЗГ-ын дээрх шийдвэрийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх гэсэн юм.
1. Хатуу хөл хорионд орж агшсан эдийн засаг, цалингаа тавьж дийлэхээ байсан ААН, цалингүй суусан иргэдэд энэ шийдвэр хэрэгтэй байсан. Дүн өвлийн хүйтнийг коронатай давах бэрх цагт зөв шийдвэр гэдгийг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй. Бэлэн мөнгө тараалгүй, эдийн засагт шууд дарамт учруулалгүй хэрэглээг ингэж дэмжих нь зүйтэй.
2. Хүрэлсүхийн шийдвэр ямагт гэнэтийн байдаг. Хүмүүсийн айдас, зовнил, бухимдал дээд цэгтээ хүрэхэд Хүрэлсүх ил гарч ирэн ард түмэндээ “бэлэг” барьдаг, бусдыг загнаж, шударга бустай тэмцдэг ийм улс төрийн дэглэлт бий боллоо. Өнөө оройжингоо хурандаа Хүрэлсүхийг магтан дуулсан хүмүүс. Хамгийн гол нь энэ хөнгөлөлт 7-р сарын 1 хүртэл. Ерөнхийлөгчийн сонгуульд их бага хэмжээгээр нөлөөлж л таарна.
3. Шийдвэрийн сүүдэртэй тал “хүчин чадал” гэдэг үгэнд төвлөрөх байх. Нэг нь байгаль орчны хүлцэх хэмжээ, нөгөөх нь нийлүүлэгч салбарын хүчин чадлын даац. Улаанбаатар хот цэвэр усны нөөцийн хомсдолд ороход бэлэн хот. Сүүлийн жилүүдэд усны тоолууртай болж, ус хэмнэх үзэгдэл хаа хаанаа бий болж байсан. Настайчуулаасаа илүү хүүхэд залуус нь усыг хайрлан гамнах сэтгэлгээтэй болсон байв. Одоо үнэгүй юманд нугасгүй. Усыг ёстой хайр найргүй урсгана. Цахилгаан угаас хомсдолтой. 1.5 сая хүнтэй хотыг бүрэн хангахын тулд 5-р ЦС-ыг барих гэж үзээд улс төржилтийн улмаас бариагүй. 4-р ЦС-ын нуруунд бүх ачаа үүрээстэй. Цахилгаан үнэгүй болсныг зарламагц хүмүүс хэрэглээгээ эрс ихэсгэж байна. Намайг үүнийг бичиж буй цаг мөчид даруй 10 гаруй хувиар нэмэгдсэн тухай яриа чих дэлсэв. Цахилгааны хэрэглээ хэт ихэсвэл ачааллаа дийлэхгүй ЦС хотыг тэр чигт нь харанхуйд нөмрүүлэх байх даа. Ийм айдас байна.
4. Бүхнийг төр шийднэ гэсэн төрийн гарыг харсан бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, өөртөө эзэн байх, ардчилал, хүний эрх, баялаг бүтээх бүтээлч сэтгэлгээ ганхах аюул нүүрлэв. Хэрэглээ, үнийг төр хянаж, хянуулсаныхаа шанд иргэд үнэгүй цахилгаан, ус, татваргүй орчноор хангагдана. Өөртөө эзэн байхаасаа сайн дураар татгалзаж, ядуу зүдүү, баян чинээлэг явах нь надаас биш төрөөс хамаарна гэдэг буруу сэтгэлгээнд үндэстнээрээ хордохоос би айна. Юун ардчилал цаашаа, хувийн хэвшлийн хувалзнуудыг толгой дараалан хоривол таарна, бүх үйлдвэрийг ард түмний гарт. Ийм хөөрцөглөл бүрэлдчих вий.
Хүмүүс ээ, хөөрцөглөхгүй байя. Ус, цахилгааны хэрэглээгээ хамжааргатай байлгая. Энэ бол эх орноо хайрлаж буй, байгаль дэлхийгээ гамнаж буй зөв сэтгэлгээ юм шүү. Хамгийн гол нь өөртөө эзэн байж, бие даасан хувь хүмүүсийн нэгдлээр тусгаар улс оршин тогтнодгийг мартахгүй байцгаая.
Бид ч монгол хүний саруул ухаанд итгэнэ.
Previous Post

Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “Шударга журам” медаль хүртэж явлаа

Next Post

Таванбогд 2018 онд 1988 Ланд 200, энэ жил 914 ширхэг машин борлуулжээ

Next Post
Таванбогд 2018 онд 1988 Ланд 200, энэ жил 914 ширхэг машин борлуулжээ

Таванбогд 2018 онд 1988 Ланд 200, энэ жил 914 ширхэг машин борлуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.