Манай улсын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ 2023 оныг дуустал нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ. Бидэнд экспортоо чадах чинээгээрээ нэмэгдүүлж орлогоо өсгөх боломж гарч байна. Хятадын Төрийн зөвлөлийн Импортын татварын комисс нүүрсний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахын тулд 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татварыг тэглэнэ гэж мэдэгджээ. Бравоо бид одоо л энэ боломжийг тултал ашиглаж валютынхаа нөөцөө нэмэгдүүлж улс орны эдийн засгаа өндийлгөх боломжтой болжээ Хятад улс ирэх сараас төрөл бүрийн нүүрсний бүтээгдэхүүнд ногдуулах 3-6 хувийн импортын татварыг сэргээх төлөвлөгөөгөө цуцалжээ. Нүүрсний хэрэгцээ улам л нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Манайх энэ боломжийг ашиглаж илүү их нүүрс илүү өндөр үнээр зарж их мөнгө олмоор байнаа. Хятад улс нүүрсний татвараа тэглэснээр Монгол ОХУ-д ашигтай тусч байна. Манайх нүүрсээ биржээр өндөр үнээр арилжаалж эхэлсэн үед импортын татвараа тэглэсэн нь бидэнд АЛТАН БОЛОМЖ олгосон шийдвэр боллоо.
()
Discussion about this post