• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Түүхийн хүрээлэнгийн ажилтан соёлын өв болох 17-р зууны мөнгөн аягыг хулгайлан заржээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ, Соёл урлаг
0
Түүхийн хүрээлэнгийн ажилтан соёлын өв болох 17-р зууны мөнгөн аягыг хулгайлан заржээ

Түүхийн хүрээлэнгийн туслах эрдэм шинжилгээний ажилтан соёлын өв болох 17-р зууны үеийн эд өлгий, шүншигний мөнгөн аягыг хулгайлан заржээ. Бүр Урт цагааны алт мөнгөний дарханд зарсан нь  хайлуулснаар 1630 оны үед бүтээгдсэн байх магадлалтай түүх соёлын үнэт биет өв ийнхүү дахин сэргэхгүйгээр устжээ. Уг шүншигний мөнгөн аягыг 2018 онд Дорноговь аймгийн Их хэт суманд явуулсан археологийн малтлага судалгааны ажлаар илрүүлж шинжээчид 45,6 сая төгрөгөөр үнэлжээ. Харин эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэг болж, туслах ЭША С.О нь ердөө 228-хан мянган төгрөгөөр заржээ. Худалдаж авсан алт мөнгөний дархан нь ч эртний эдийг хайлуулжээ. Тэрбээр “…2022 оны 4-р сарын 4-ны өдөр 19 цагийн үед манай нөгөө өрөөний дархан 30 орчим насны намхан биетэй шар царайтай залуу дагуулаад ирсэн. Тэр залуу 15 см орчим диаметртэй цэвэр мөнгөн аяга зарна гэж харуулсан. Тухайн аягыг үзэхэд эргэн тойрондоо хонхойсон, эдэлгээний сэвтэй, хуучин бүдгэрсэн хээтэй, 150 грамм буюу дөрвөн лан жинтэй байсан бөгөөд нэг граммыг нь 1500 төгрөгөөр тооцож нийт 228 мянган төгрөгөөр худалдаж авах санал тавихад зөвшөөрсөн. Маргааш нь би тэр аягыг хайлуулж мөнгөн аяга хийгээд 600 мянган төгрөгөөр зарсан. Гурав хоногийн дараа аяга зарсан залуу ирээд аав аягаа нэхээд байна гэхэд нь хайлуулсан талаар хэлэхэд дуурайлгаж хийлгэж болох уу гэж асуусан…” гэж мэдүүлжээ.

  Түүхийн хүрээлэнгийнхэн үнэт аяга алга болсныг 4-р сарын 08-ны өдөр мэджээ. Тэр даруйд нарийвчилсан хайлт хийж, хяналтын камер шүүгээд юм гарсангүй. Сан хөмрөгч эрдэм шинжилгээний ажилтан С.О түлхүүрийг хэд хэдэн удаа авч ашигласан талаар хэлжээ. Ингээд түүнээс тулган асуухад өрөнд орсон тул аягыг авч барьцаанд тавьснаа хэлж маргааш өдөр нь авчирна гэж амлажээ. Маргааш орой нь дуурайлгаж хийсэн нь илт аяга авчирч өгсөнд цагдаад хандсан байна. Шүүх туслах ЭША-г 3,6 жилийн хорих ялаар шийтгэж 47 сая төгрөг гаргуулан Түүхийн хүрээлэнд өгөх шийдвэр гаргажээ. Түүхийн хүрээлэн уг мөнгөн аягыг Чингис хааны музейд өгөхөөр төлөвлөж байсан ч сан хөмрөгийн түлхүүр олон хүнд байдаг, чөлөөтэй авч болдог зэрэг хадгалалт хамгаалалт муугаас ийн үүрд алджээ.

Эх сурвалж: Alim.mn ()

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Next Post

Нэг кг ноолуур дуудлага худалдаагаар 173.500 төгрөгөөр арилжигдлаа

Next Post
Нэг кг ноолуур дуудлага худалдаагаар 173.500 төгрөгөөр арилжигдлаа

Нэг кг ноолуур дуудлага худалдаагаар 173.500 төгрөгөөр арилжигдлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.