Газар хөдлөлтөөс болж асар их гарз хохирол амссан Турк улсад асуудал гарсаар байна. Нуранги болсон бетон төмөр гэхэд л 1 сая тонн хол гарсан хог болж байгаа аж. Гадна, доторгүй эвдэрч гэмтэж, дарагдсан эд зүйлүүдийг ангилж байна. Бетон төмөр бүгдийг нь ангилж, дахин боловсруулалт хийнэ гэнэ. Туркийн 11 хотод газар хөдөлж нуранги хог үүссэн болохоор ихээхэн ажил болох төлөвтэй. Зөвхөн нэг хот нь Улаанбаатар шиг гэж бодохоор юу эс дарагдан, ямар их гарз хохирол учирсан нь тодорхой.
Тэр тусмаа хил орчмын хотуудад нь хар тамхи, хүний наймаа их гардаг, “цэцэглэсэн бүс” гэж болохоор байсан болохоор маш их бэлэн мөнгө, алт үнэт эдлэлүүд гарч байна. Эзэн тодруулах шалгах ажиллагаа явагдаж, дайны хажуугаар дажин гэгчээр хулгайчид битүү. Цэрэг цагдаа, хил тагнуулынхан, бүр телевизийнхэн хүртэл эзэнгүй өмч манах ажил хийж байна.
Одоо дахиад Истанбулд газар хөдлөлт, цунами болж магадгүй гэсэн таамаг бий.
()
Discussion about this post