Дуудлага худалдаанд хамгийн өндөр хүрсэн машин 70 сая доллараар 2018 онд зарагдсан Ferrari 250GT0 машин. Дэлхийд үүнээс үнэтэй машин гэж байхгүй гэсэн үг. Феррари компани яг энэ загварыг 1962-64 онд ердөө 36-хан ширхгийг үйлдвэрлэсэнд энэ үнэ оршиж байгаа юм. Тухайн үедээ Америкт 18000 ам.доллароорр л зарагдаж байжээ.
Дэлхийн машин цуглуулагчид хэрэгтэй хэрэггүй олон төмөр овоолохын оронд ганц нэгхэн ийм лимитед эдишн загвартай болохын тулд амиа тавьдаг.
Өнөөдөр дэлхийн шилдэг машин цуглуулагчийг Брунейн Султан 7000 машинтайгаар тэргүүлдэг.
Хуучны машин болгон үнэ хүрнэ гэж байдаггүй. Ихэнх загваруудыг олон мянгаар нь үйлдвэрлэдэг тул дэлхийн өнцөг булан болгонд тоосонд дарагдаж, эзэн нь хүртэл мартцан ямбийнууд зөндөө байгаа.
Жишээ нь, 1967 оны Мустанг машиныг үнэтэй гэж бодож болохгүй. Америкаас сайн хайвал 1967 оны Мустанг бол 20.000 доллар хавьд олж авна, муухан бол 5000 доллароор ч олдоно.
Яг 1967 Шэлби GT500 л одоо хэдэн зуун мянган доллар хүрдэг.
Ихэвчлэн нэртэй компаниудын тухай үедээ амжилттай болсон, хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн машинууд (жишээ нь 1955 Mercedes Gullwing Sl, 1995 Mclaren F1 LM, Maserati MC12) одоо үнэ нь тэнгэрт хадчихсан.
Монголд өнөөдөр явж байгаа машинууд ирээдүй цагт үнэ хүрэх машин ховор, байхгүйтэй адил.. Харин МСМ компаниас зарагдсан 2 ширхэг Mercedes 6X6 л яваандаа нилээд юм дуулгах байх. Учир нь пэдхийд нийт хийгдсэн тоо нь 100 ширхэг. Тухайн үеийн үйлдвэрийн үнэ нь 360.000 еврогоор зарагдаж байсан. Одоо харин 1 сая доллараас буухаа больж байна.
()
Discussion about this post