• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол бөхөнгийн тоо толгой 13,925 байгааг тогтоожээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Монгол бөхөнгийн тоо толгой 13,925 байгааг тогтоожээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2022 оны 11 дүгээр сард хийжээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой хамгийн багадаа 13,925 байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 10077 гаруй монгол бөхөн тоологдож байсан билээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч хийсэн тооллогоор хамгийн багадаа 13,925  байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 10077 гаруй монгол бөхөн тоологдож байсан юм.

      Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар тооллогын үед өвчтэй болон үхсэн монгол бөхөн таараагүй ажээ. Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр монгол бөхөн тархац нутгаа тэлж байна. Жишээ нь, Увс аймгийн Наранбулаг сумын нутагт 37 бодгаль бөхөн бүртгэгдсэн ба энэ байршил нутаг нь Хяргас нуураас баруун тийш байгаа юм. Наранбулагийн байгаль хамгаалагч, байцаагч нарын аман мэдээгээр дээрх цөөн тооны бөхөн 2020-2022 онд тогтвортой байршиж байгаа юм байна. Бусад тусгаар популяци дахь бөхөнгийн, тоо толгой ч бага багаар өсөж байгаа билээ.

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Б.Гантулга “Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна” гэлээ.

    Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.

   2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна.

()

Previous Post

Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна

Next Post

Нүүрсхүчлийн хийг багасгах хот хоорондын хамтын ажиллагааны төслийн уулзалт боллоо

Next Post
Нүүрсхүчлийн хийг багасгах хот хоорондын хамтын ажиллагааны төслийн уулзалт боллоо

Нүүрсхүчлийн хийг багасгах хот хоорондын хамтын ажиллагааны төслийн уулзалт боллоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.