Дуучин А.Хишигдалай UBS телевизийн “Universe best songs” нэвтрүүлгийн шилдгийн шилдэг оролцогч. Олон жил гарсан энэ шоу одоо үнэ цэнээ алдаж, харин оролцогч А.Хишигдалай улам гялалзсаар рок попын сайн дуучны нэг болсон. Анх хөдөөх төрхтэй, эрдүү шулуухан яриатай охин байсан бол өөрийгөө өөрчилж, бие төрх, хоолойн цараагаар хаана ч гологдохгүй, товхийтол ажил, уран бүтээлээ авч явдаг. Гучин насны босго алхаж буй А.Хишигдалай хувийн амьдралаа төвхнүүлж эхэлсэн. Найз залуугаар нь гурван хүүхдийн аав, “Хувьсал” продакшны жүжигчин О.Мөнхдалай тодорч хэсэгтээ л хэл аманд өртсөн билээ. О.Мөнхдалай Шадар сайд байсан Я.Содбаатарын зөвлөхөөр ажилласан. Эхнэр Ё.Зулгэрэл нь унаган хотын охин. Монгол үндэс бөхөд нөлөө бүхий гэр бүлд өссөн, удам угсаа сайт хүрээ бүсгүйг хөдөөний хүүхнээр солилоо гэлцсэн. Эр эм байтугай эрүү толгой салдаг орчлон. Сайн муу хэл ам сар болоод л мартагддаг жамаар энэ бүхэн ул болжээ. Харин одоо А.Хишигдалайг ээж болсон тухай фэнүүд нь ярих боллоо. Харин өөрөө үгүйсгээгүй, батлаагүй. Гуравхан сая хүнтэй, одод нь хоттой хонь шиг нүдэнд ил, олны танил нь олон дундаа хөлхдөг хотод А.Хишигдалай тулгар үеэ нууцлан төрж чадсан бол бас л сайн чанарын нэг.
Дуучин А.Хишигдалай өөрийгөө өөрчилж чадсан. Тэрбээр “Volume Plus” сувгийн “Хэд юм бэ” нэвтрүүлэгт орох үеэрээ “Эмэгтэй хүн сайхан гутал өмсвөл гоё газраар явдаг гэж боддог. Түүнээс мөнгөтэй дөө биш шүү. Таван сая 500 мянган төгрөгийн гутал. Намайг муулбал муулаарай” гээд өмссөн, зүүсэн бүхий л зүйлээ тоочсон. А.Хишигдалайгийн амьдрал авъяастай хөдөлмөрч хүн энэ Монгол Улсад сайхан амьдарч болохын бас нэг илрэл юм даа.
()
Discussion about this post