Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, 
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоног буюу 2022 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Соёлын Төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна.



Тодруулбал, энэ удаа Адыгей Улсын Ардын бүжгийн эрдмийн «Нальмэс» чуулга болон Красноярск дахь М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулгын хамтарсан тоглолтыг ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны дэмжлэг дор Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «Хөгжмийн болон наадмын хөтөлбөрүүдийн холбооны удирдах газар РОСКОНЦЕРТ» толилуулах бөгөөд Монголын талаас Монгол Улсын Соёлын Элч, МУСГЗ Х.Дамдинсүрэн куратораар ажиллах нь.
Улаанбаатар дахь “Налмес” чуулгын концерт нь Монголын үзэгчдийг Бүгд Найрамдах Адыгей улсын өвөрмөц бүжиг дэглэлтийн урлагийг 86 жилийн турш төлөөлж ирсэн алдарт хамтлагтай уулзуулах болно.


1936 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Налмес” нь Черкесчуудын бүжгийн уламжлалыг анхааралтай, нандигнан хадгалж ирсэн байдаг. Ардын язгуур бүжиг, үндэсний өнгөлөг хөгжим, гайхамшигт хувцаслалт, мэдээж уран бүтээлчдийн хамгийн өндөр ур чадвар чуулгын тоглолт бүрийг өнгөлөг, үзүүштэй баяр болгон хувиргадаг.



Сануулахад, 2021 онд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд «РОСКОНЦЕРТ» нь «Алан» бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.





Discussion about this post