• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Кёкүшюзан Д.Батбаяр дарамтанд орж, Ц.Алтанцагт 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөг өгчээ

admin by admin
12/09/2020
in Нийгэм
0
Кёкүшюзан Д.Батбаяр дарамтанд орж, Ц.Алтанцагт 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөг өгчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх саяхан нэгэн хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Алтанцаг дөрвөн жил хоригдох ял сонслоо. Холбогдогч нь Ц.Алтанцаг гэх иргэн, хохирогч нь Д.Кёкүшюзан Батбаяр, Б.Цэрэндорж нар гэх хэрэг дуулиан болов. Учир нь Д.Кёкүшюзан Батбаярын хятадуудаар хууль бусаар авсан 32 тэрбумын төгрөгийг залилан авсан хэргийн гол гэрчийг яллалаа гэж байгаа юм. Юутай ч шүүхийн танхимд юу болсон талаар олон нийт сонирхож байгаа.

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “…хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх Ц.Алтанцагийн үйлдлийг хууль бус гэж ийнхүү үзэв. Харин хууль бус үйлдэл нь өөрөө худлаа, зохиомол биш болж таараад байна. Өөрөөр хэлбэл, Кёкүшюүзан Д.Батбаярын өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өнгөрсөн 3 дугаар сард хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тус хурал дээр өмгөөлөгч н.Оюунболдын хэлсэн тайлбарыг хүргэе. Тэрээр:

“2020.02.22-ны өдөр сошиал сүлжээгээр “АН-хан Рецидивүүд, Хятадуудтай нийлж лицензийн наймаагаар сонгуулийн мөнгө босгосон” гэх аудио бичлэг эвлүүлэг, бодит байдал дээр тийм зүйл болоогүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өмгөөлөгч н.Оюунболд хэлэхдээ “Тухайн бичлэгийг Ц.Алтанцог гэх хүн хийсэн. Тэр 1990-ээд онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жил хорих ял эдэлж байсан бөгөөд 2007-2009 онд энэ төрлийн гэмт хэрэг хийж, хэргийг нь шалгаж байх хугацаанд хилээр гарч яваад 2019 онд Монгол Улсад эргэн ирсэн байдаг.

Эргэж ирсэн даруйдаа тэр хуучны танилуудтайгаа буюу бичлэгт нэр холбогдсон Цэрэндорж, Бямбаа, Батбаяр гэх хүмүүстэй уулзаж, тус бичлэгийг хийсэн. Ингэхдээ 2019 оны 3-8 дугаар сард тухайн хүмүүстэй 2-3 удаа уулзаж хийсэн бичлэгээ, эвлүүлжээ.

Ц.Алтанцог бичлэг хийснийхээ дараа буюу 2019 оны наймдугаар сард нэр бүхий телевизэд хандан, бичлэгийг монтажилж Кёкүшюүзан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилж 60, 40 хувиар хувааж авах санал тавьсан байсан. Энэ яриа нь 10-15 хүний дэргэд болсон яриа учраас гэрчтэй.

Ц.Алтанцог нь дээрх хүмүүстэй уулзахдаа өөрийгөө сахарын өвчтэй учир эмчилгээний мөнгө хэрэгтэй хэмээн өрөвдүүлж, 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөгийг тус тус авсан.

Тэрнээс бичлэгт дурдагдаж буй 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх асуудал бодит амьдрал дээр болоогүй. Мөн дээрээс нь Кёкүшюүзан Д.Батбаярын хувийн болон хуулийн этгээдийн данс руу БНХАУ-аас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн, шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, уг бичлэгтэй холбоотойгоор н.Цэрэндорж, Д.Батбаярын зүгээс цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан” гэж байв.

Ямартаа ч Д.Батбаяр шүүгдэгч Ц.Алтанцагт 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөг өгсөн байж таарч байна.

Previous Post

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан анхны нөхөр М.Отгонбаяраа мисс Б.Бүрэнжаргалд алджээ

Next Post

Х.Санжсүрэн: Заяагийн ээж надтай, манай ээж Заяатай суулгана гэдэг…

Next Post
Х.Санжсүрэн: Заяагийн ээж надтай, манай ээж Заяатай суулгана гэдэг…

Х.Санжсүрэн: Заяагийн ээж надтай, манай ээж Заяатай суулгана гэдэг...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.