• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Шакира: Гэр бүл салалт хөвгүүдэд минь илүү хүнд туссан

ШАР МЭДЭЭ

admin by admin
09/24/2022
in Гадаад мэдээ
0
Шакира: Гэр бүл салалт хөвгүүдэд минь илүү хүнд туссан

Колумбын дуучин Шакира Испанийн хөлбөмбөгчин Жерард Пике хоёр 12 жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн зун 6 дугаар сард салах болсноо мэдэгдсэн. Хоёр хүүгийн ээж Шакира аав ээж нь салахад өөрөөс нь илүүтэй хөвгүүдэд маш хүнд туссан тухай ELLE сэтгүүлийн 10-р сарын дугаарт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

45 настай дуучин бүсгүй Шакира “Энэ талаар ярихад надад үнэхээр хэцүү байна. Би салалтаасаа хойш анх удаа ярилцлага өгч, энэ тухай ярих гэж байна. Би нам гүм байж, бүгдийг зохицуулах гэж хэрдээ л хичээсэн. Бид салж байгаа нь харамсалтай ч хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бидний хувийн нууцаа хүндэтгэхийг хүсэж байна. Олон нийт үүнийг ойлгоно гэж найдаж байна” гэжээ.

Хосууд Шакира 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дууг дуулж, хөлбөмбөгчид клипэнд нь тоглосон “Waka Waka (This Time for Africa)”  клипний зураг авалтын анх үеэр танилцсан.

Тэд 2013 онд анхны хүү Милан, 2015 онд Саша хэмээх хүүтэй болсон юм.

Хэдийгээр тэд албан ёсоор гэрлээгүй, нижгэр хурим хийгээгүй ч Шакира 2014 онд “Бидэнд гэрлэлтээс илүү чухал зүйл бий. Бид хоёрт нэг нэгнээ болон үр хүүхдээ гэх эв нэгдэл, хайр бий. Гэрлэлт тэднийг өөрчлөхгүй. Гэхдээ би хэзээ нэгэн цагт гэрлэх юм бол түүнтэй л гэрлэх болно” гэж ярьсан удаатай.

Харин энэ удаа Шакира ELLE-д өгсөн ярилцлагадаа “Салалт зөвхөн надад төдийгүй миний хүүхдүүдэд ч хэцүү байсан. Маш хэцүү. Бид гэрийнхээ гадаа, 7 цагийн турш папараццид өртдөг. Гэрийг минь эс тооцвол хүүхдүүдтэйгээ хамт тэднээс нуугдах газар байхгүй. Бид жирийн нэгэн гэр бүл шиг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, зайрмаг идэж, гадуур ямар нэгэн зүйл хийж чаддаггүй, папараццичид биднийг үргэлж дагадаг.  Тиймээс хэцүү байдаг. Миний амьдралын эрхэм зорилго хүүхдүүд минь учир би тэднийг хамгаалахыг хичээдэг. Гэсэн ч тэд сургууль дээр найзуудаасаа эсвэл цахимаар ямар нэгэн таагүй зүйл сонсчихсон байдаг. Хөвгүүд минь жирийн амьдралаар амьдрах эрхтэй. Жерард бид хоёр хуучин хамтрагчийн хувьд бие биеэ хэрхэн бодож буйгаас үл хамааран тэр бол хэзээд миний хүүхдүүдийн эцэг юм. Гайхалтай хөвгүүдийнхээ төлөө хийх зүйлс олон бий. Бид үүнийг хийх болно гэдэгтээ ч итгэлтэй байна” гэжээ.

Тэдний хамтын амьдрал юуны учир төгссөн тухай асуултад “Хэт хувийн шинжтэй тул ийм нарийн ширийн зүйлийг хуваалцах нь зохисгүй гэж би бодож байна. Ядаж бүх зүйл болоод удаагүй, шинэ байна шүү дээ. Гэхдээ би харилцаандаа болон гэр бүлдээ байгаа бүхнээ зориулсан гэж бардам хэлж чадна” гэжээ.

 

Previous Post

Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

Next Post

НӨАТ-ын сугалааны супер хонжворын найман оронтой тоог таартал бөмбөлгөө үлээлгэх шинэчлэл орсон

Next Post
НӨАТ-ын сугалааны супер хонжворын найман оронтой тоог таартал бөмбөлгөө үлээлгэх шинэчлэл орсон

НӨАТ-ын сугалааны супер хонжворын найман оронтой тоог таартал бөмбөлгөө үлээлгэх шинэчлэл орсон

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.