Түр зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааны тохирол ирэх 10 дугаар сард шинэчилсэн хувилбараар явагдахаар болжээ. Ингэхдээ 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааг явуулахыг Татварын албаныхан мэдэгдээд байна. Иргэдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулахыг зөвлөлөө.
Татварын Ерөнхий Газраас НӨАТ-ын сугалааны шинэчилсэн хувилбараас танилцуулж байна.
Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Ebarimt аппликэйшнээр сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломжтой. Азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авна.
Азтанд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан-Уул аймаг 23%-аар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орно.
Өмнө нь найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэнэ. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болох шинэчлэлүүд оруулжээ.
Discussion about this post