• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн West End-ийн театрт тавина

admin by admin
09/16/2022
in Соёл урлаг
0
“Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн West End-ийн театрт тавина
  Найруулагч Б.Баатарын Улсын Драмын Эрдмийн Театрт найруулан тавьсан, Монголын драмын салбарт хит болоод буй “Тамгагүй төр” жүжгийн найруулгыг 2023 онд Английн театрын төв, алдарт West End-д тоглох бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.
“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, мөн жужигчин, продюсер А. Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж. Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшнтай хамтран, “Тамгагүй төр” жүжгийн найруулгыг Англид тавиулахаар Английн “Wild Yak” продакшнийг шалгаруулан, уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг бэлтгэн боловсруулахаар хамтран ажиллаж байгаа билээ. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг, мөн Британийн уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад продюсерлэн толилуулдаг юм.
Энэхүү ажлын хүрээнд, “Wild Yak” продакшнийн продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б. Баатар, продюсер М. Есөнмөнх болон жүжигчидтэй уулзаж, уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлээд ирсэн аж.
  2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо тавигдах “Тамгагүй төр” жүжгийн найруулагч Б. Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж байна. Уг айлчлалыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б. Энхсүх, “Мактуб” продакшн, Монгол Улсын Соёлын элч Ж. Өнөрмаа нар дэмжин ажиллаж байна.
Тэрбээр, “Wild Yak” продакшний продюсерүүдтэй уулзан, ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, “Тамгагүй төр” жужгийг тавих боломжит театруудаар зочлон сонирхсон ба мөн олны сонирхлыг татсан, сонирхолтой шийдлээр найруулан тавьсан 10 гаруй жүжиг, оролцоот жужиг, мюзикл, дуурийг сонгон Лондон хотын театруудад үзэж сонирхлоо.
Найруулагч Б. Баатар мөн Английн үзэгчид, уран бүтээлчдэд зориулан “Тамгагүй төр” жүжгийн Англи хэлний театрчилсан найруулга дээр ажиллаж буй, Монголын хаад, манай орны түүхийн талаар олон арван ном бичсэн зохиолч, судлаач Жон Мэн, жужгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв.
Найруулагч Б. Баатартай уулзсан продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд түүний найруулсан “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Previous Post

Өөрөө тодорсон Соёмбо үсэг

Next Post

БНСУ-ын Ассамблейн Тамгын газрын дэд даргын ажлын албанд анх удаа гадаад хүн ажиллахаар боллоо

Next Post
БНСУ-ын Ассамблейн Тамгын газрын дэд даргын ажлын албанд анх удаа гадаад хүн ажиллахаар боллоо

БНСУ-ын Ассамблейн Тамгын газрын дэд даргын ажлын албанд анх удаа гадаад хүн ажиллахаар боллоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.