• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ШИЛДЭГ ДУГУЙЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ШАГНАЖ УРАМШУУЛАВ

admin by admin
09/05/2022
in Спорт
0
ШИЛДЭГ ДУГУЙЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ШАГНАЖ УРАМШУУЛАВ
Малайзын “Тerengganu Polygon” багт уралдаж буй дугуйн ОУХМ С.Жамбалжамц Турк улсад зохиогдсон олон өдрийн уралдаанд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Түүний ачаар Монголын дугуйчид нийт 1031 чансааны оноотой болж, дэлхийд 34-т эрэмбэлэгдсэнээр мэргэжлийн ДАШТ-д анх удаа хоёр тамирчинтай оролцох эрхтэй болоод байна.
Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, Азийн чансаанд хоёрдугаар байр хүртэл дэвшсэн С.Жамбалжамц болон өнгөрсөн хавар Азийн АШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар байлцав.
Уулзалтын эхэнд Н.Болдхүү ерөнхийлөгч тус холбооны үе үеийн удиргдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн амжилт гарч буйг онцолж, энэ амжилтаа 2023 онд бататгаж чадвал Парисын олимпод 1-2 эрх авах боломжтойг хэлэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргаж буй дугуйчдад баяр хүргээд бүх талаар дэмжиж туслахаа илэрхийллээ. Ялангуяа олон улсын холбоотойгоо харьцахад нь ОУОХ-ны гишүүний хувиар дэмжлэг үзүүлэх болно гэв.
Манай дугуйчид өнгөрсөн гуравдугаар сард Тажикистаны Душанбе хотноо болсон Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртэж, 1990 оны Азийн наадмаас хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Тухайлбал, өсвөрийн уралдаанд А.Даваажаргал хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц хүрэл, эмэгтэйчүүдийн элит ангилалд Ц.Солонго хүрэл, багийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ тэргүүтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэн билээ.
Уулзалтын үеэр дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тамирчин С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ, А.Даваажаргал, Ц.Солонго нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа.
Previous Post

“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ

Next Post

Машины АААО, АААА дугаарын дэнчин 2 сая төгрөг

Next Post
Машины АААО, АААА дугаарын дэнчин 2 сая төгрөг

Машины АААО, АААА дугаарын дэнчин 2 сая төгрөг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.