• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ерөнхий сайд Санна Марин гэж хэн бэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/22/2022
in Хүмүүс
0
Ерөнхий сайд Санна Марин гэж хэн бэ

Финландын Ерөнхий сайд Санна Марин найзуудтайгаа үдэшлэг хийж байгаа бичлэгүүд нь олон нийтэд цацагдаад буй. Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болох Финланд улсын 46 дахь Ерөнхий сайд Санна Мирелла Мариныг танилцуулж байна. Тэрээр улс төрийн карьераа 20 настайдаа эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайд болохоосоо өмнө Финландын Тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байжээ.Санна Марин нь 1985 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Финланд улсын нийслэл Хельсинки хотод төржээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салж, эх нь өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлсэн байна. Тэрээр Пирккала хотын ахлах сургуулийг 2004 онд 19 настайдаа төгссөн бөгөөд түүний улс төрийн карьер 20 настайд нь буюу ахлах сургуулиа төгссөнөөс жилийн дараа эхэлжээ.

Тэрбээр ядуу гэр бүлд төрсөн, хүүхэд нас нь Финландын нийслэл Хельсинки хотын ядуусын хороолол Весалад түрээсийн байранд өнгөрсөн, аав нь архичин, эцэг эх нь салсан.

Гэрлэлтээ цуцлуулсны дараа төрсөн эх нь нэгэн эмэгтэйтэй үерхэх болж, Марин ижил хүйстэн гэр бүлд өсжээ.
2012 онд Тамперын их сургуулийг дүүргэж, 2017 онд магистрын зэрэг хамгаалсан. Суруулийнхаа нарийн боовны цехэд ажиллаж, мөнгөөр сэтгүүл тараах ажил хийж, их дэлгүүрт кассчин хийж байж.
Германы “Bild” сонин “Дэлхийн хамгийн царайлаг Ерөнхий сайд”-аар нэрлэсэн Санна Марин нь, дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд. Хатагтай Марин 20 настайдаа улс төрд орж, намын залуучуудын байгууллагаас гараагаа эхлүүлсэн бүсгүй хоёр жилийн дараа Хельсинкийн хойд хэсэгт орших Тампере хотын зөвлөлийн суудалд хэдийн нэр дэвшиж байв.
Тэр сонгогдоогүй ч таван жилийн дотор зүгээр нэг суудал аваад зогсохгүй 27 настайдаа зөвлөлийн дарга болж өссөн байдаг. Тэрээр Финландын зүүн төвийн гол нам болох Социал демократ намын (SDP) эгнээнд хурдан дэвшиж, 2015 онд парламентын гишүүнээр сонгогджээ.
Түүнийг зүүний үзэлтэй, нийгмийн халамжийн бодлогыг хүчтэй дэмжигч гэж үздэг.
Финландын үндэсний телевиз /YLE/-ийн улс төрийн сэтгүүлч Кристина Толкки түүнийг оргилд гарах нь бараг гарцаагүй байсан гэж бичжээ.
“Би түүнтэй хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн саун дээр уулзаж, түүнийг удирдагч болох эсэхийг асуусан.
Тэр зүгээр л над руу хараад “Чи надаас үүнийг асуугаад байгаа юм уу?” гэж хариулсан талаар өөрийн блогдоо дурссан байна.
Парламентын гишүүний хувьд Марин намын дарга Антти Риннегийн анхаарлыг маш хурдан татаж, түүний орлогч, үндсэндээ түүний дуртай хүн болж чадсан байдаг.
2018-19 оны өвөл ноён Ринне хүндээр өвдсөн үед намаа хэдэн сарын турш удирдаж, сонгуулийн кампанит ажилд бэлтгэх гол ажлыг нугалж байжээ. Энэ бол хатагтай Марины хувьд гялалзах боломж байлаа. Намын дарга Антти Ринне өвчний чөлөөнөөс буцаж ирээд Марины бэлтгэсэн намтай ялалт байгуулсан байна.
Марин шинэ засгийн газарт Зам тээвэр, харилцаа холбооны сайдаар томилогдоод удаагүй байтал Финландыг томоохон ажил хаялт нөмөрч, Ерөнхий сайд Ринне огцрохоо мэдэгдэв…
Хатагтай Марин дараагийн ерөнхий сайдыг тодруулах намын санал хураалтад маш бага хувиар ялалт байгуулжээ.
Санна Марин 2019 оны арван хоёрдугаар сарын 10-нд ажил хаялт нөмөрсөн Финландын Ерөнхий сайдаар томилогдож, цар тахал болоод бүс нутагт нь үүссэн геополитикийн хурцадмал байдлын сорилтыг даван туулж, улсаа удирдаж буй зоримог хүчирхэг эмэгтэй ажээ.
Previous Post

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-т 30 орчим аж ахуй нэгж оролцож байна

Next Post

Оросын гүн ухаантан Александр Дугины охины машин дэлбэрч нас баржээ

Next Post
Оросын гүн ухаантан Александр Дугины охины машин дэлбэрч нас баржээ

Оросын гүн ухаантан Александр Дугины охины машин дэлбэрч нас баржээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.