• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа

admin by admin
07/26/2022
in Нийгэм
0
Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна.  Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар  ажиллаж, усанд боогдсон  долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран,  аюулгүй байдлын ханган ажиллалаа. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 16, 8, 13, 38 дугаар хороонд Эрдэнэтолгой, Улаанхуаран, Техникийн зах дүүрэг орчимд үерийн усны 11 удаагийн дуудлага ирсний дагуу аюулгүй байдлыг хангасан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй юм. Үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг удаа дараа авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлдөггүйгээс бэрхшээл үүссэн хэвээр байна. Энэ тухайд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна” гэлээ.

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Previous Post

Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

Next Post

Дэлхийн хамгийн богино нислэгийг үйлджээ

Next Post
Дэлхийн хамгийн богино нислэгийг үйлджээ

Дэлхийн хамгийн богино нислэгийг үйлджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.