• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүнг хүлээлгэн өгөв

admin by admin
06/23/2022
in Нийгэм
0
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүнг хүлээлгэн өгөв

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /LEEAP/ болон төслийнхөө үр дүнг хүлээлгэн өглөө. Тус төсөл нь эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, барилга байгууламжийн ашиглалтыг уртасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслөөр гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг ил тод болгоход чиглэсэн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөлтийг бэхжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн бодлогын түвшинд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан нь чухал үр дүнтэй ажил болсныг онцлох нь зүйтэй юм. Цаашид төслийн хүрээнд олж авсан сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг илүү нээлттэй, оновчтой болгож, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээв.

Энэ үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдагч Др.Дуняа Хоффман хэрэглэж буй эрчим хүчээ бууруулахын тулд барилга байгууламж, ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг багасгаж,  цаашлаад эрчим  хүчний ашиглалтыг бууруулах нь чухлыг хэлж байв. Мөн тэрбээр 2018 оноос төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, төслийн үр дүнг албан ёсоор хүлээлгэн өгч байна гэдгийг онцоллоо.

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү “Хуучин системийн үед барьсан угсармал орон сууц, сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн норм дүрмийн шаардлагаас даруй 2-3 дахин илүү байна. Иймд стандартад нийцүүлж, сэргээн засварлах, шинээр барьж буй барилга, байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгох боломжийг туршиж, нэвтрүүлсэн. Барилга, байгууламжийг дулаалснаар ашиглалтын хугацааг мөн нэмэгдүүлдэг” гэв.

Төслийн зорилт нь Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг яаж сайжруулах вэ гэдэгт оршино. Төслийн үйл ажиллагааг олон нийтийн барилга буюу сургууль, цэцэрлэгүүд, угсармал орон сууц, амины орон сууц, шинэ барилга гэсэн дөрвөн хэсэгт хуваасан хэмээн Төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ ярилаа.

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэл, 26 амины орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй стандартад нийцүүлэн сэргээн засварлах, иргэдийн төсвийн талаарх гарын авлага, цахим платформ, хөрөнгө оруулалтын гарын авлага, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлжээ. Түүнчлэн NAMA буюу Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг наймдугаар сард эхлүүлэхээр болжээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Previous Post

Б.Жаргалсайхан: Монголд ажил хийдэг хүн алга. Залуучууд нь бүгд архичин, тамхичин, шоучин боллоо

Next Post

Н.Мандуул: Хөтөл, Кью Эс Си нийт чанаргүй зээлийн 16 хувь буюу 521,1 тэрбум төгрөгийн өртэй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй

Next Post
Н.Мандуул: Хөтөл, Кью Эс Си нийт чанаргүй зээлийн 16 хувь буюу 521,1 тэрбум төгрөгийн өртэй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй

Н.Мандуул: Хөтөл, Кью Эс Си нийт чанаргүй зээлийн 16 хувь буюу 521,1 тэрбум төгрөгийн өртэй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.