Харин биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас баржээ. Хүүхэд амьсгалын дутагдалд орсон байж болзошгүй.
Нэр бүхий ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унасан тухай мэдээллийг өмнө хүргэсэн. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан. Хүүхдийн биеийн байдал ухаан орсон ч хоол идэж, юм ярьж чадахгүй болсон гэх мэдээлэл байна. Тэрбээр маш урт хугацааны эмчилгээ хийлгэх аж.Харин биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас баржээ. Хүүхэд амьсгалын дутагдалд орсон байж болзошгүй.
Discussion about this post