• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

admin by admin
05/17/2022
in Нийгэм
0
ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, СХД дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн.
Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгөтэй хадгалалтын хугацаа 2021.08.03-нд дууссан хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тиймээс мах болон ундны ус, технологийн ус, хүнсний нэмэлтээс нийт 11 дээж авч, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, САМО институтын итгэмжлэгдсэн лабораторид 36 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлсэн. Үйлдвэрийн агуулахад нийт 150 тн орчим дулааны аргаар боловсруулсан мах, 3 тн орчим хонины гулууз хадгалагдаж байна. Шинжилгээний хариу гарах хүртэл тус агуулахын орц, гарцыг 7 ширхэг лац тавьж битүүмжилсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.
АРХИНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авчээ.
Previous Post

Төрийн хэмнэлтийн хуулиар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар ажлаа өглөө

Next Post

Жонни Деппийн алдартай өмгөөлөгчдийн баг

Next Post
Жонни Деппийн алдартай өмгөөлөгчдийн баг

Жонни Деппийн алдартай өмгөөлөгчдийн баг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.