• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Төрийн хэмнэлтийн хуулиар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар ажлаа өглөө

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/17/2022
in Улс төр
0
Төрийн хэмнэлтийн хуулиар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар ажлаа өглөө
Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Ингэснээр хамгийн түрүүнд ажлаа өгсөн албан тушаалтан бол Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар. Монголын сайн сайн хуульчдын нэг тэрбээр “2022 оны 04 сарын 29-ний өдрийн ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн Монгол улсын хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө.”Хамтран ажилласан хамт олондоо баярлалаа!” гэж цахим хуудсаараа мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуульд

  5.1.Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно гэсэн юм.

Энэ хууль хэрэгжсэнээр удирдлагын зардлыг 20 гаруй хувиар хэмнэж, 1500 гаруй орон тоог эргэж сэргээхгүйгээр хассан байна. Төсвийг нэг удаа танаад орхих биш, хэмнэлтийн тусгайлсан хуультай болж, цаашид төрийн байгууллагууд цомхон бүтцээр бүтээмж өндөртэй ажиллах сайн тогтолцоонд шилжих алхмыг хийлээ гэж хэлж болох юм. Удирдлагын бүтэц хэт том, өөрөөр хэлбэл, хэрэгцээ шаардлагагүй удирдах албан тушаалтнуудын олон орон тоог цөөлөхөөр болсон бөгөөд хэмнэлтийн хуулиар 270 орчим дэд дарга, орлогч дарга, зөвлөх, дэд захирал гэсэн албан тушаалууд төрийн тусгай албанаас бусад байгууллагуудад байхгүй болж байна. Тэдгээрийн цалингийн санг улсын төсөв болон байгууллагын санд буцаан татахаар болсон билээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр 270 гаруй дарга нарын орон тоог бүрмөсөн чөлөөлж, төсвийн зардлыг 1,3 тэрбумаар хэмнэх юм байна.  Энэ мэтээр төсөв хэмнэж, “хонгилын үзүүрт гэрэл харагдаж” байна.

 

Previous Post

Snapchat-ын эзэн Эван Шпигел, эхнэр Миранда Керрийн хамт 10 сая долларын зээл төлөв

Next Post

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Next Post
ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.